Dark Light
Нийгэм | 2025-12-25

“СИМБА”-ГИЙН СҮЛЖЭЭ ДАХИН ХӨДӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авто тээврийн үндэсний төвийн даргаар Ц.Батсайханыг томилох саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл гарч, төрийн томилгооны цаадах танил зураг дахин тодорлоо. Нэр солигддог ч нүүр царай нь өөрчлөгддөггүй, албан тушаал эргэлддэг л нэг хүрээ энэ удаа Авто тээврийн салбар руу чиглэж байна.

Ц.Батсайхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач. “Айзам” хамтлагийн дуучин, авто спортын мастер гэдгээрээ олонд танигдсан. Намтрын хувьд ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Гэхдээ түүний замнал зөвхөн урлаг, спортын тайзнаас эхэлж, тэндээ дуусдаггүй. Мал хамгаалах санг удирдаж байхдаа зах зээлийн үнээс өндөр, чанаргүй үрийн будаа худалдан авч, улсад хохирол учруулсан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж явсан түүх ч бий. Ийм намтартай хүн төрийн стратегийн нэгжийг удирдах яриа гарч буй нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байна.

Ц.Батсайхан нь “Симба” хочит Ц.Батаагийн төрсөн дүү. Ц.Батаа 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа төрийн өмчийг хувийн хэрэглээнд ашигласан гэх шүүмжлэлд байнга өртөж ирсэн, улмаар улс төрөөс шахагдан гарсан нэгэн. Харин нөгөө дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр”-т томилогдон, өнөөдөр ч өндөр албан тушаал хашсаар байгаа.

Өөрөөр хэлбэл, нэг гэр бүлийнхэн төрийн янз бүрийн шатанд ээлжилж сууж, нэг нь буувал нөгөө нь гарч ирдэг “тасардаггүй хэлхээ” энд харагдана. Саяхан дэд сайдын томилгоонд нэр нь яригдаад мултарсан Ц.Батсайхан дараагийн суудлаа Авто тээврийн үндэсний төвөөс хайж эхэлсэн гэх яриа ч энэ хүрээнд багтана.

Авто тээврийн салбар бол туршлага, мэргэжлийн мэдлэг, бодлогын тогтвортой байдал шаарддаг онцгой чиглэл. Урлаг, спорт, уяачийн цол гуншингаас илүү салбарын бодит чадамж энд шалгагдана. Гэтэл төрийн томилгоо ах дүүсийн холбоо, улс төрийн тохиролцооны дагуу эргэлдсээр байвал үр дүн нь ойлгомжтой.

Нэг нэр, нэг овог, нэг хоч өөр өөр албан тушаалаар дахин дахин гарч ирж буй нь Монголын төрд шинэ хүн, шинэ бодлого ямар их дутагдаж байгааг л харуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21