Dark Light
Нийгэм | 2025-12-26

МОНГОЛ АДУУНЫ СОЁЛЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАН ТАНИУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэг бүхий, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийн анхны хурал боллоо.  
Хурлаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор бодлогын баримт бичиг боловсруулах, ажлын хэсгийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах төлөвлөгөө болон салбар хоорондын уялдааг хангах ажлын 5 дэд салбар хэсгийг байгууллаа. 
Монгол адууны өв соёл, түүхэн уламжлалыг олон улсад таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан билээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах төрийн бодлогын баримт бичиг боловсруулах, мөн “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэг бүхий 26 гишүүнтэй ажлын хэсгийг байгуулсан юм.
Ерөнхийлөгчөөс нүүдэлчин ахуй, ёс заншил, адууны өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлогын баримт бичиг боловсруулах, “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг 2026 онд зохион байгуулах, мөн БНСВУ-ын “Морьт цагдаагийн хороо”-нд алба хаасан хөгшин морьдыг эх оронд нь нутаг буцааж, залуу морьдоор сэлгэх ажлыг зохион байгуулах чиглэлийг тус тус өгсөн байна. 
“Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд урьдчилсан байдлаар 56 улс, НҮБ, Элчин сайдын яамд, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл, 10 улсын урлаг соёлын төлөөлөл 9,000 орчим морьтон, аймаг, нийслэлийн төлөөллүүд оролцохоор бөгөөд тус арга хэмжээгээр Netflix компани баримтат кино бүтээх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21