Dark Light
Нийгэм | 2025-12-26

УЛСЫН САНД ХУДАЛДАХ УТГА ЗОХИОЛЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор баталсан “Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах” журмын дагуу 2025 онд хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 13-ны 18.00 цаг хүртэл МЗЭ-ийн 207 тоотод хүлээн авна. 
Улсын санд худалдан авах бүтээл нь утга зохиолын дараах төрлөөр бичигдсэн байна. Үүнд:
- яруу найраг;
- хүүрнэл зохиол;
- кино, жүжгийн зохиол;
- хүүхдэд зориулсан уран зохиол; 
- утга зохиолын орчуулга;
- уран зохиолын судлал, шинжлэл.
Зохиолчийн сүүлийн 1 жилд буюу 2025 онд шинээр туурвисан бүтээл байна. 
 Бүтээл нь зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах аливаа эрхийн зөрчилгүй байна. 
 Бүтээлээ ирүүлэхдээ:
- Зохиогчийн товч танилцуулга;
- бүтээлийн товч танилцуулга, бүтээлийн хэвлэмэл болон цахим хувилбар;
- бүтээлийн талаар бичсэн судлаачийн шүүмж, дүгнэлтийг хавсаргана. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07