Dark Light
Нийгэм | 2025-12-26

ТУСГААР ТОГТНОЛЫН ДАЛБАА МАНДУУЛАХ ЁСЛОЛ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол” Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв гадна талбайд 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 11:40 морин цагт болно. 
Мөн энэ үеэр Монголын сүүлчийн эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт шилжин ирсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн 9 ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” сэдэвт үзэсгэлэнг Үнэт ховор номын музейдээ дэлгэн толилуулах ба Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулна. 
Эрхэм Та бүхнийг хүрэлцэн ирж, Тусгаар тогтнолын баяраа хамтдаа тэмдэглэхийг урьж байна.
Жич: Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхол эрхшээлийг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 9-ний бэлгэт сайн өдөр байсан бөгөөд өнөө жил 114 жилийн ойн баярын өдөр өвлийн дунд сарын шинийн 10-ны өдөр тохиож буй ажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21