Dark Light
Нийгэм | 2025-12-26

ДЭД САЙД ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй. Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна. Ажлын хэсэг дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийнэ. Цэргийн ангиудын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг шуурхай шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн зөрчил дутагдлыг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллана. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21