Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн 166 сургуулийн 13676 багш, 271 цэцэрлэгийн 3127 багш байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан юм. Үүнээс 30 сургууль, 46 цэцэрлэг “Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулалтад оролцох нөхцөл, ерөнхий шалгуурыг хангасан байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд 103 цэцэрлэг, 119 сургуульд 2.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна. Индексийн урамшуулал олгох үйл ажиллагааг жилд нэг удаа зохион байгуулдаг байсныг 2024 оноос хоёр удаа олгодог болгон өөрчлөлт оруулсан.
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ” батламж, таван сая төгрөгөөр;
- Б.Номиндалай эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 13 дугаар цэцэрлэг /БГД/
- П.Сайнбилэг эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 45 дугаар цэцэрлэг /БЗД/
- Б.Баяртуяа эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 110 дугаар цэцэрлэг /СХД/
- М.Наранчимэг эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 114 дүгээр цэцэрлэг /БГД/
- Т.Азжаргал эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 198 дугаар цэцэрлэг /БГД/
- О.Үүрийнтуяа эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 257 дугаар цэцэрлэг /БЗД/
- А.Ариунаа эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 308 дугаар цэцэрлэг /ХУД/
- О.Оюунмаа эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг /БЗД/
- Л.Адьяасүрэн эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 316 дугаар цэцэрлэг /СХД/
- Ц.Хулангоо эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 327 дугаар цэцэрлэг /ЧД/
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ” батламж, 10 сая төгрөгөөр;
- О.Одонтуул захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургууль / ХУД/
- М.Түвшинжаргал захиралтай нийслэлийн ЕБ-ын 70 дугаар сургууль /БГД/
- Ж.Одгэрэл захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 106 дугаар сургууль /СХД/
- Э.Нүрзэд захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль /СБД/
- П.Энхбаяр захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 135 дугаар сургууль /ХУД/
- П.Хувьзаяа захиралтай нийслэлийн ЕБ-ын 151 дүгээр сургууль /СХД/
- Г.Цагаанцоож захиралтай нийслэлийн ЕБ-ын Ирээдүй сургууль /СХД/
- н.Болор захиралтай Монгол-Оросын 3 дугаар сургууль /СБД/
- С.Энх-Ариун захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургууль /СХД/
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР ЦЭЦЭРЛЭГ” батламж 10 сая төгрөгөөр;
- С.Дэжидсүрэн эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 85 дугаар цэцэрлэг /БГД/
- Ж.Батцэцэг эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 93 дугаар цэцэрлэг /БГД/
- В.Дэлгэрмаа эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 121 дүгээр цэцэрлэг /ХУД/
- Д.Цэрэндулам эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 202 дугаар цэцэрлэг /БЗД/
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР СУРГУУЛЬ” батламж 20 сая төгрөгөөр;
- М.Туулсайхан захиралтай нийслэлийн ЕБ-ын 12 дугаар сургууль /СХД/
- Ц.Гэрэлмаа захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургууль /СБД/
- Ч.Ганбилэг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль /БЗД/
- С.Эрдэнэбаатар захиралтай нийслэлийн ЕБ-ын 63 дугаар сургууль /ХУД/
- Ч.Хишигмаа захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль /СХД/
- Д.Цэрэндолгор захиралтай нийслэлийн ЕБ-ын 109 дүгээр сургууль /НД/ тус тус шагнагдлаа.








АДМИН







Нийгэм








