Dark Light
Нийгэм | 2025-12-26

О.ЦОГТГЭРЭЛ: АН-ЫН ШААРДЛАГА БИШ, АРД ТҮМНИЙ ШААРДЛАГА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

АН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа юм. Нөхцөл байдлын талаар АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

АН-ын дарга О.Цогтгэрэл: Гарын үсгээ дотооддоо зураагүй гишүүдээ шахаж, шаардлагуудыг тавьж байгаа. Нөхцөл байдлыг дүгнэж байна. АН-ын бүлгээс Засгийн газрыг шаардлага биелүүлээгүй бол огцруулах бичгийг өргөн барина гэсэн байр суурьтай байгаа. Өчигдрийн ажлын хэсэг тодорхой гишүүдээс санаачилга гаргаад намрын чуулганы хугацаанд хууль өргөн барих замаар асуудлыг шийдье гэсэн санаачилгыг гаргасан. Ер нь үндсэн зарчмын байр суурь хэвээрээ байгаа. Ажлын хэсгийн зорилгыг дэд сайдын түвшний гэж олон нийт ойлгоод байна, ийм биш. Энэ бол төрийн том бүтцийн өөрчлөлтийн түвшинд, илүү өргөн хүрээнд хуулийн арга замаар шийдэх нь зүйтэй юм гэсэн байр суурь, саналыг өгсөн. Миний хувьд элдэв янзын тохироо наймаа бол байхгүй, зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ бол АН-ын шаардлага биш, ард түмний хүсэл эрмэлзэл. Энэ бол зөвхөн дэд сайдын асуудал биш, авлига хулгай эдийн засгийн уналт гэсэн мөсөн уулын тухай ярьж байгаа яриа шүү. Ийм зарчмын байр суурийг АН илэрхийлэхгүй бол, аль улс төрийн хүчин илэрхийлэх юм бэ? Өргөн барьсан бол шууд хэлэлцэх л ёстой. 35 гишүүний гарын үсэг бүрдсэн, зураагүй гишүүд томилолттой гадаадад явж байгаа гишүүд бий. Зарчмын шаардлага учраас бүлгийн гишүүд бүлгийн шийдвэрээр шахуулах шаардлагагүйгээр 100 хувь зурах ёстой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21