Dark Light
Нийгэм | 2025-12-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ШИЛДЭГ АНГИ, САЛБАРУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний  газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна. 
”Тэргүүний газар”-аар хурандаа Д.Бат-Эрдэнэ даргатай Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, хурандаа Д.Гантулга захирагчтай 09 дүгээр анги, 
”Тэргүүний бүсийн төв”-өөр хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,
”Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа Э.Энхбаяр даргатай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, 
”Тэргүүний анги”-аар хошууч А.Зориг захирагчтай Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, “Тэргүүний салбар”-аар ахмад Б.Түвшинбаяр даргатай Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нислэгийн алба, 
”Тэргүүний салаа”-аар ахлах дэслэгч С.Билгүүн захирагчтай НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн II салаа, ахмад Э.Баттөмөр захирагчтай Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн III салаа, 
”Тэргүүний бүлэг”-ээр дэслэгч Б.Отгонтөгс даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 1 бүлэг, дэслэгч Б.Бямбасүрэн даргатай Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын Нисэх төхөөрөмжийн бүлэг тус тус шалгарлаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21