Dark Light
Нийгэм | 2025-12-26

ШШГБ: “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА”, “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-ДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хангаж, хамт олноо манлайлан ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2025 оны “Ажил, мэргэжлийн аварга”, “Тэргүүний алба хаагч”-дад шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр (2025.12.26) боллоо.
Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Энхтөр, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэндчилгээг, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ уламжлан хүргэлээ.
 “Ажил, мэргэжлийн аварга ахлах мэргэжилтэн”-ээр СҮХОГ-ын ахлах инженер, дэд хурандаа Б.Алтанбагана, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Дашдэлэг, “Ажил, мэргэжлийн аварга мэргэжилтэн”-ээр Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын мэргэжилтэн, хошууч З.Төмөртогоо, Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан, ахлах дэслэгч Х.Мөнхзул;
“Тэргүүний Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ХХГАЭ дэд дарга, хошууч Э.Ууганбаяр;
“Тэргүүний Цагдан хорих байрны дарга”-аар Говь-Алтай аймаг дахь ШШГГ-ын Дэд бөгөөд цагдан хорих байрны дарга, дэд хурандаа С.Отгонбат;
“Тэргүүний төлөөлөгч”-өөр 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, хошууч Б.Чинбат;
“Тэргүүний харуул хамгаалалтын офицер”-оор 405 дугаар хаалттай хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, ахмад Б.Баясгалан;
“Тэргүүний ерөнхий жижүүр”-ээр 417 дугаар нээлттэй хорих ангийн ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ;
“Тэргүүний ээлжийн дарга”-аар 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ;
“Тэргүүний сэтгэл зүйч”-ээр 435 дугаар хаалттай хорих ангийн сэтгэл зүйч, хошууч Ч.Мөнхтуяа;
“Тэргүүний нийгмийн ажилтан”-аар 417 дугаар нээлттэй хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, хошууч Ч.Болортуяа;
“Тэргүүний хүний тоо бүртгэлийн байцаагч”-аар 441 дүгээр нээлттэй хорих ангийн хүний тоо бүртгэлийн ажилтан, ахмад Г.Золжаргал;
“Тэргүүний эмч”-ээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Тасгийн эрхлэгч бөгөөд мэс заслын их эмч, дэд хурандаа Б.Отгонбаатар;
“Тэргүүний сувилагч”-аар Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн сувилагч, ахлах ахлагч З.Мөнхзаяа;
“Тэргүүний эмнэлгийн ажилтан”-аар 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн асрагч, ахлагч Х.Баярмаа;
“Тэргүүний хамгаалалтын ажилтан”-аар 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Эрдэнэхүү, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Г.Гантулга, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Наранбаатар, Баривчлах төвийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Бямбадорж, “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Бөхчулуун;
“Тэргүүний ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр НШШГГ-ын ЧД-ийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Ганбаатар, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих ангийн 1 дүгээр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Эрдэнэболд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ХӨТЯЭА хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Н.Жавхланбаяр;
“Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч”-ээр НШШГГ-ын 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ууганбаяр, Баянгол дүүргийн ХӨТЯЭА хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, хошууч С.Оюунчулуун, Завхан аймаг дахь ШШГГ-ын 63 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Норолхоо, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГХ-ийн ХӨТЯЭА хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Энх-Учрал;
“Тэргүүний сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн”-ээр Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад М.Болормаа;
“Тэргүүний архив, бичиг хэргийн ажилтан”-аар Дундговь аймаг дахь ШШГГ-ын архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч П.Мөнхчимэг;
“Тэргүүний багш”-аар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын багш, Ц.Мөнхбаяр;
“Тэргүүний санхүүгийн ажилтан”-аар 435 дугаар хаалттай хорих ангийн ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Х.Мөнхжаргал;
“Тэргүүний үйлдвэрийн ажилтан”-аар “Газар ивээл” ТӨААТҮГ-ын мастер, чанар шалгагч, ахмад Г.Эрдэнэчимэг;
“Тэргүүний инженер, техникийн ажилтан”-аар 439 дүгээр хаалттай хорих ангийн Авто, тоног төхөөрөмжийн механик, дэслэгч Н.Алтанцаг;
“Тэргүүний аж ахуйн ажилтан”-аар Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн аж ахуйн ажилтан, ахмад Д.Анхбаяр;
“Тэргүүний мэдээлэл технологийн ажилтан”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоо, мэдээлэл технологийн инженер, хошууч Э.Мөнх-Од;
“Тэргүүний холбоо, дүрс бичлэгийн ажилтан”-аар 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дүрс бичлэгийн ажилтан, дэд ахлагч Д.Эрдэнэжаргал;
“Тэргүүний тамирчин”-аар жүдо бөхийн ОУХМ, МУГТ, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахлах дэслэгч Л.Энхрийлэн;
“Тэргүүний урлагийн ажилтан”-аар Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн Хамгаалалтын ажилтан, ахлагч У.Сүхбат;
ШШГБ-ын эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл” төрөлд ДХИС-ийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Я.Батгэрэл “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлага” нэг сэдэвт бүтээлээр;
“Шилдэг судалгааны ажил” төрөлд Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангийн Баривчлах байрны дарга, хошууч Д.Энхжавхлан “Хоригдлын эмнэлгийн тусламж авах, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21