Dark Light
Нийгэм | 2025-12-26

СПОРТООР ХООЛОО ОЛЖ ИДЭХГҮЙ ГЭДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Улаанбаатар амазонс багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ, Ц.Болорцэцэг нартай ярилцлаа. 

-2025 он хэр ололт амжилттай жил болж өнгөрсөн бэ?

Б.Болор-Эрдэнэ: 2025 он нийт монголчуудын мөн монголын сагсан бөмбөгчдийн хувьд дөрвөн гавьяатаа өлгийдөж авсан. Амжилтаар дүүрэн жил өнгөрлөө.

Ц.Болорцэцэг: Гайхалтай жил болж өнгөрлөө.

-Саяхан болсон тоглолтынхоо талаар хуваалцвал?

Б.Болор-Эрдэнэ: Монголын шигшээгээ төлөөлөөд Азийн аваргын урьдчилсан шатанд тоглосон байгаа. Тэндээсээ Хонгконгыг хожсон болохоор бид нарт азийн аваргад Б зэрэглэлд оролцох эрхийг олгосон. Эмэгтэй шигшээ баг маань дөрөв дүгээр байранд орсон. Бүхий л хүчээ дайчилж тоглосон. 2 жилийн өмнө Б зэрэглэлд ороход бид зооноосоо гарч чадахгүй байсан бол энэ жил зооноосоо гараад шилдэг дөрвөн багт үлдсэн. Магадгүй дараагийн Б зэрэглэл дээр алтан медалийн төлөө өрсөлдөж, А зэрэглэл рүү орох боломжтой юм байна гэдгийг харуулсан маш том амжилтуудын нэг болсон гэж харж байгаа.

Ц.Болорцэцэг: Б зэрэглэлийн азийн аварга дээр манайх Тайваний багт хожигдсон. Гэхдээ буцаад Азийн аварга дээр Тайваний багтай зөрлөг дээрээ таараад хожсон. Улаанбаатар амазонс гээд ялах мөч л гоё байсан. Шинэ түүх бүтээж байгаа, 5 эсрэг 5 клубийнхээ нэрийн өмнөөс ороод, Тайваньтай учраа таарсан ч гэсэн дахиад хожсон доо үнэхээр их баярлаж байгаа. Гурвын эсрэг гурав эрэгтэй эмэгтэй гэлтгүй топ түвшний баг болсон байх гэж бодож байна. учир нь энэ жил эмэгтэй баг маань мөнгөн медаль авсан. Ах нар угаасаа топ зэрэглэлийн баг хэвээрээ байгаа.

Шинэ жилийн баяр болох гэж байна, хүүхэд байхдаа хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

Б.Болор-Эрдэнэ: Хүүхэд байхад шинэ жилийн баяр гэхээр маш их догдолж хүлээдэг байсан. Он солигдох, салют, шампанск буудуулах тэр мэдрэмжүүд маш гоё. Шинэ жил гэхээ яагаад ч юм дандаа гэгээлэг, сайхан, аз жаргал мэдэрсэн баяр байдаг. Миний хувьд мандарин гэхээр л шинэ жил бодогдоод байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ хүүхэд байхдаа шинэ жилээ хамтдаа өнгөрүүлдэг мөчүүд юугаар ч сольшгүй хамгийн нандин, сайхан мөчүүд байсан. Одоо магадгүй гэр бүлтэй болоод төдийлөн шинэ жилээ гоё тэмдэглэж чадахгүй байгаа. Хүүхэдтэй болохоороо гоё тэмдэглэнэ байх гэж бодож байна.

Ц.Болорцэцэг: Манайхан хамаатнуудаараа цуглаж тэмдэглэдэг байсан. Мэргэжлийн тамирчин болоод хамаатнууд дээрээ би өөрөө очихоо больчихсон, тоглолт таараад. Түүнээс биш бөөндөө цуглаж хамт тэмдэглэдэг, тэр нь надад маш гоё байдаг байсан. Уулзаагүй хүмүүстэйгээ уулзаад, бүл нэмээд жоохон хүүхдүүд харах гоё санагддаг байсан. Энэ жил 31-нд тоглолттой, түгжрэл гээд явсаар байгаад л салют буудуулахын өмнө очоод л, маргааш нь дахиад л бэлтгэлтэй болохоор эрт унтаж амрахгүй бол болохгүй унтчихдаг. Иймэрхүү байдалтай 4,5 жил явж байна. Арын алба тамирчид нийлээд бид хэд жил болгон монита зохиодог. Хэрэв өөрсдөө хүсэх юм бол 31-нд нэгнийхээ гэрт очоод хоол идээд, багаараа суудаг. Хамгийн гоё нь монита.

Та хоёр хоёулаа Дарханых гэсэн үү?

Ц.Болорцэцэг: Бид хоёр насны зөрүүтэй, эгч төгсөөд явчихсан хойгуур нь дарханд ирж таарсан байх. Эгч нартайгаа тоглохыг хүсэж, хараад бахархдаг, хамт тоглох юм сан гэж боддог байсан. Бага байхдаа бөмбөг их залдаг байсан. Эгч нарынхаа хуураад, оролт хийх зэргийг хардаг байсан, одоо бол шидэлтийг нь харж байгаа.

Анх яаж спортын замнал руу орж байв? Яагаад сагсан бөмбөгөөр хичээллэх болсон бэ?

Б.Болор-Эрдэнэ: 11-р ангидаа анх сагсан бөмбөгөөр хичээллээд, улсын аваргад орж байсан. Тэрнээс өмнө сагсанд дургүй байсан. Бэлтгэл хий гэхээр л зугтаадаг. 11-р ангидаа за угаасаа л энэ спорт л миний хүсэж байгаа зүйл мөн юм байна, үүнийгээ илүү тууштай хийе гээд тоглож эхэлсэн. Маш хурдацтайгаар бага багаар сайжирч байгаагаа харах мэдрэмж гоё байсан. Сагсан бөмбөгт бүр илүү хайртай, дуртай болж нэг мэдэхэд 15,6 жил сагсан бөмбөгтэйгөө хамтдаа явж байна. 9-р ангидаа доороосоо хоёрт зогсдог байсан. 9 сард биеийн тамир орох гээд байж байтал би өөрийгөө ерөөсөө өндөр болчихсон гэж бодоогүй, тийм мэдрэмж төрөхгүй, доороосоо хоёрт зогсдогоо санаад очоод зогссон чинь хажуу талын хүмүүс намхан харагдаад л, нэг нэгээр ахиад л дээшлээд байсан чинь дээрээсээ хоёрт зогсдог болчихсон байсан. Би бүр гайхаад, би ийм аймар өндөр болчихсон юм уу гээд л, ангийн банди нар хүртэл намхан харагдаад, гэнэт өндөр болсноо мэдсэн. Хүүхэд байхад өндөр болохоор төвийн тоглогч болох юм байна, намхан юм чинь урд талд тоглох юм байна гэж хэлдэг байсан. Одоо бол тийм зүйл байхгүй болчихсон. Өндөр байсан ч урд тоглож болж байна, ямар ч өндөртэй, ямар ч нуруутай байсан аль ч байрлалд тоглох боломжтой, бүх юм энгийн болчихсон. Азтай юм аа дүү нар минь. Цэвэрболд багшийнхаа удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийгээд, багшийнхаа доор 5,6 жил тоглосон. Спортын ордон дээр эмэгтэйчүүдийн үндэсний лиг зохиогддог, МУИС-ын Ирвэсүүд гэж ороод 2 жил дараалж улирлын MVP авч байлаа. Тухайн үедээ бид нар үзүүлэлтээ анхаардаггүй, тоодоггүй үе байсан болохоор сүрхий амжилт юм шиг санагддаггүй байсан. Одоо бол статистик үзүүлэлт, бүх юм нь холбоотой гарч ирдэг болсон.

Ц.Болорцэцэг: Би Гүрээ башийн шавь. 5-р ангиасаа сагс тоглож эхэлсэн. 7-р ангидаа Гүрээ багш дээрээ ирээд таван жил хичээллэсэн. Энд ирээд Тулга багш дээрээ ирээд гурвын эсрэг гуравт орсон. Би юм юмаар явж үзэж байсан. Жүдогоор 1,2-р ангидаа явж байсан. Том болоод цагдаа, математикийн багш ч болно гэж боддог байсан. 9-р ангиас хойш сагсан бөмбөгөөрөө л үргэлжлүүлж хичээллэх юм байна гэж бодоод эргэж харахгүй, өөр юм бодохгүйгээр, ухарч шантрахгүйгээр шийдсэн. Ахлах анги руу ордог жил сагсаа тоглоод, хичээлээ алдагдуулаад ээж аав хоёр загнаж байсан. Тэрнээс болж нэг тэмцээн өнжсөн. Гүрээ багш аав ээж хоёр луу ярьж байгаад дараа дараагийн тэмцээнүүддээ авч явсан. Тэрнээс хойш гэрийнхэн, хамаатнууд маш их дэмждэг болсон.

Спортоор хоолоо олж идэхгүй гэж хүмүүс ярьцгаадаг, та хоёрын хувьд юу гэж хардаг вэ?

Б.Болор-Эрдэнэ: Спортоор хоол олж идэхгүй гэх цаг үе өнгөрчихсөн. Маш олон ирээдүйтэй сайхан зүйлсийг харуулсан он жилүүд өнгөрч байна. Холбоо нээгдээд, лиг зохион байгуулсан холбооны удирдлага, ажиллаж байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй. Өдий хүртэл эмэгтэй сагсан бөмбөгийг хаялгүйгээр авч явж хөгжүүлээд, лигээ амжилттай зохион байгуулаад, хүндрэлтэй зүйлс их тохиолдсон байх, маш их дэмждэг хүмүүстээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та нар  байгаагүй бол сагсан бөмбөг ингэж хөгжихгүй байх байсан байх.

Ц.Болорцэцэг: Дөрвөн жилийн өмнө холбоо нээгдээд, лиг зохиогдож эхлээд цалин өгдөг болсон. Түүнээс өмнө цалин мөнгө гэж байдаггүй байсан. Би бол яг зөв үеэр нь таарсан, энэ хүн бол цалин байхгүй байж байгаад сүүл рүү гээ цалинтай болсон хоёр өөр үеийнх. Энэ спортыг сонирхдог хүүхдүүдэд нээлттэй боломж маш их байгаа. Гол нь битгий шантраарай, өөрсдөө хичээгээрэй.

-Хэцүү хүнд үеүд хэр гарч байсан бэ? Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг байв?

Б.Болор-Эрдэнэ: Энэ олон жил тоглоход хэцүү үеүд их байсан. Гэр бүлийнхэн надад их хүч өгдөг, дэмждэг. Хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж сануулдаг. Манай нөхөр спортын хүн, намайг маш их дэмждэг. Дуртай зүйлээ хийгээд урам зориг аваад явах хэрэгтэй, хүүхэдтэй болохыг хүсэж байгаа ч юу юу ч үгүй чамайг хүүхдээ хараад гэртээ суулгахыг хүсэхгүй байна. Энэ спортод чи хайртай, олон жил хичээллэсэн, хэзээ өөрөө болимоор байна тэр үед чинь хүүхэдтэй больё, дуртай зүйлээ хийгээд, чадах бүхнээ гаргаад монголынхоо нэрийг гаргаад явах хэрэгтэй гэж хэлдэг. Гэр бүлийнхэндээ маш их баярладаг.

-Сэтгэлд үлдсэн тэмцээн, тоглолтуудаасаа хуваалцвал?

2022 онд спортын ордон дээр эмэгтэйчүүдийн баярын тэмцээн болсон. Миний хувьд чухал тэмцээн байсан, спортоо орхих гээд унтарчихсан байх үед галыг маань ахиж асааж өгсөн. Олимпын дараа тоглохоо больё, амьдралаа бодъё гээд шантарсан байсан үед буцаад сагсан бөмбөгтөө үлдэх хэрэгтэй юм байна гэх итгэл, урам зориг өгсөн тэмцээн болсон. Тэр тэмцээний бүхий л тоглолт болгон нь нандин мэдрэмж төрүүлдэг. Тэр үед ялсан, би шилдэг тоглогч болсон.

Ц.Болорцэцэг: Сая Тайваньтай тоглосон тоглолт. Манай баг 10 онооны зөрүүтэй хожигдсон. Таван минут үлдчихсэн, аль болох багаа сэргээе, хамгаалалт дээрээ ярья гээд л чадах чинээгээрээ багаа сэргээсэн байх гэж бодож байна. Тэр тоглолт хамгийн дурсамжтай байсан.

-Сошиалаар хүмүүсийн сэтгэгдлийг яаж хүлээж авч байна?

Б.Болор-Эрдэнэ: 2017 оноос хойш гурвын эсрэг гуравт хөл тавиад манай багийн гишүүд маш их хожигдсон. Тэр үед сошиалаар муухай сэтгэгдлүүдийг хэцүү мэдрэмж төрсөн ч, сүүлдээ дасчихсан. Хөгжлийн зам нь дардан байхгүй, тэр замынх нь муухай үед би тоглож таарсан. Сөрөг сэтгэгдлүүд маш их, одоо бол цөөхөн болсон байх.

Ц.Болорцэцэг: Муухай сэтгэгдэл уншаад тухайн үедээ тиймэрхүү мэдрэмж авчхаад, хурдан алга болгочихдог. Нэг сэтгэгдэл дээр манай аавыг УИХ-ын гишүүн гэсэн. Аавд хэлсэн чинь инээгээд өнгөрсөн.

-Ирэх онд хэр их тэмцээн байгаа вэ?

Б.Болор-Эрдэнэ: 2026 онд дахин сагсан бөмбөг тоглохгүй байна гэсэн бодолтой байгаа. Хувийн амьдралаа бодно.

Ц.Болорцэцэг: Азийн наадам гэх мэт их тэмцээнүүд байгаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21