Dark Light
Нийгэм | 2025-12-26

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 26-наас 2026 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
27-нд  Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
 
Хур тунадас: 27-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 27-28-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 27-28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -25...-30 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, 29-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22