БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2025.12.27 / БЯМБА ГАРАГ/
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
- Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
- Наран ургах, шингэх: 08.41-17.05
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
- Суудал: Мод
Аргын тооллын 12 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 7, Могойг хүлэгч одтой, цагаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм








