2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг бүү бар. Ажил төрөл, санаа зовоосон асуудлуудаасаа түр хөндийрч үр хүүхдүүддээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэх цаг зав гарга. Муухай загнаж, онцгой үйлдэл хийх бөгөөд дараа нь үүнээсээ ичих болно. Тэвчээртэй байсан хүмүүсийн нөхцөл байдал сайжирч, шинэ оноо сэтгэл хангалуун угтах болно.
Үхэр: Энэ өдөр эр зоригтой хүмүүс амжилттай байх бололтой. Та хүчирхэг нэгэн байсан хүнд үед чинь тусалж дэмжих найз хэрэгтэй. Энэ өдрийн гэнэтийн үйл явдал таны авхаалж самбааг сорих бололтой. Тэвчээртэй, зорилготой байдал амьдралыг баяр баясгалантай болгоно. Зорилгоо биелүүлэх хэрэгтэй ч дипломат зангаа гээж болохгүй.
Ихэр: Амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэддэг тул аз жаргалтай байна. Найзтайгаа хамт бай. Тэгснээр та бусдад хайрлагдаж, хүндлэгдэх болно. Таны хүргэсэн тус өчүүхэн мэт санагдсан ч авч байгаа хүндээ асар том зүйл гэдгийг та ойлгоод баяртай байх болно. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарахыг шамдуулж байна.
Мэлхий: Нигүүлсэнгүй байж бусдын хүсэлтийг биелүүл. Мэргэжлийн үйл ажиллагаагаа зохицуулах оролдлого хийнэ. Бизнес эрхлэгч нар харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой байж, сайн танихгүй түншүүдийнхээ амлалтад бүү итгэ. Аз жаргалд хүрэхэд шийдэмгий байвал аливаа саадыг ядах юмгүй туулна.
Арслан: Таны үзэл бодол ажил хэрэгт өөрчлөлт оруулна. Шинэ үзэл санаа дэвшүүлбэл олон хүнтэй холбогдоно. Хэт их ачаалал авах шаардлагагүй. Үүний үр дүнд эрүүл мэнд аяндаа хэвийн болно. Эрүүл агаарт спортоор хичээллэвэл сайн үе.
Охин: Энэ үед хэдий их ажиллана, төдий чинээ эрүүл мэнд эмзэг болно. Сайн анхаарахгүй бол харшил болон халдварт өвчин тусч болзошгүй. Өөртөө санаа тавь. Өсөлт, хөгжлийг бий болгоход анхаар. Өнөөдөр эхэлсэн зүйл маш эрчтэй хөгжиж цаашдаа ч улам өсөн дэгжих болно.
Жинлүүр: Гэнэтийн тааламжгүй явдал найз нөхдийн харилцаанд сэв суулгана. Өөрийн зүгээс хамаарах бүгдийг хийхэд бие сэтгэлийн хувьд бэлэн байгаарай. Та биеэ барьж анхаарлаа гол зүйлд чиглүүлсэн үед л амжилт ирнэ. Зүрх судасны өвчин тусч болзошгүй.
Хилэнц: Баярт зориулан зарцуулах мөнгө таны төсөөлснөөс хамаагүй их байж магадгүй. Та орлого зарлагаа хэдий чинээ ухаалаг хянана төдий чинээ амжилтад хүрнэ. Өнөөдөр хосууд харилцаандаа хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчлөөр харилцаагаа хөргөхийг бүү хүлээн зөвшөөр.
Нум: Гэр бүлийн харьцаанд итгэлцэл чухал өдөр. Элдэв хайр дурлалын адал явдлын учир начрыг олоход хэцүү байх болно. Хэт сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс таагүй явдлын золиос болж магадгүй байна. Таныг уурлаж хилэгнүүлэхэд хялбар байна. Спортоор хичээллэн өөрийгөө урам зоригоор тэтгэ.
Матар: Сэтгэл санааны тогтворгүй байдал, бодсон санаснаа огцом, хурц илэрхийлэх, хөнгөмсөг байх зэрэг нь хохирол авчирч болзошгүй. Хайр дурлалын асуудал санаанд ороогүй байдлаар төгсөж болох юм. Өнөөдөр мэргэжлийн ажил төдийгүй хувийн дотно харилцаанд хүндрэл авчирна. Ямар ч арилжаа наймааны ажил хүссэн үр дүнг авчрахгүй.
Хумх: Гол анхаарал гэр бүлийн асуудлууд руу шилжинэ. Гэр орноо тохижуулж, жижиг засвар хий. Амьдрал ахуйдаа хэрэгтэй техник хэрэгсэл худалдан ав. Хайртай хүндээ сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хатуу үг хэлэхээс зайлсхий. Гэр бүлд чинь асуудал, маргаан үүснэ. Та болж өгвөл тэвчээртэй байгаарай. Гэр бүлийн сайхан уур амьсгалаа авч үлдэхийг хичээ.
Загас: Хайртай хүн тань ч ахуй амьдралд будилаан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд. Урьдын алдаагаа давтаж, хайрын харилцаандаа буруу үйлдэл хийхээс татгалз. Тулгарсан асуудлуудаа хамтдаа сууж байгаад тайвнаар ярилц. Баярын мэндчилгээ болон харилцаа холбоо нь сэтгэлийн хөөрлийг төрүүлэх ба ихэнх нь аз жаргалтай мэдээнүүд байна.
АДМИН







Нийгэм








