Манай улсад энэ оны байдлаар 292 хүүхэд чихрийн шижин нэгдүгээр хэв шинжээр оношлогдсон ба 248 нь инсулинээс хамаарах чихрийн шижин өвчтэй.
Эдгээр хүүхдүүд өдөр бүр 7-10 удаа, жилд 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахараа хэмждэг. Ингэж олон хатгуулснаар хүүхдийн захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болдог. Тийм учраас хатгахгүйгээр сахарын үзүүлэлтийг хэмжин мэдээлэгч сенсор буюу CGM төхөөрөмжийг 2025 ондоо багтаж хүүхдүүдээ тарааж эхлээд байна. Хүүхдүүд 15 хоногт 150 удаа хурууны өндгөө хатгуулахгүйгээр сенсороо нэг л удаа бугалгадаа суулгаж сахарын түвшнээ хялбар аргаар хянах боломж бүрдлээ. Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр чихрийн шижин нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлж, амьдралын чанар нь сайжрах бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чаддаг боллоо.
АДМИН






Нийгэм








