Dark Light
Нийгэм | 2025-12-27

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ЭХ ХУВИАР НЬ ҮЗҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр МУ-ын Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг Монгол бөхийн өргөөнд эх хувиар нь олон нийтэд дэлгэн үзүүлнэ. 
Аливаа улс гүрний тусгаар тогтнолын эрхэм бэлгэдэл нь Улсын сүлд, тамга, туг, далбаа байдаг билээ. Энэхүү уламжлалын дагуу 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу "Төрийн далбаа"-тай болсон явдал юм. 
Зээгт наамал болон барлах аргаар бүтээсэн Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн далбааг урлахад Да лам Цэрэнчимэд ихээхэн үүрэгтэй оролцсон гэдэг бөгөөд уг далбааны гол дахь соёмбо тэмдэг нь 1921 оны ардын хувьсгалын үеэр төрийн сүлд далбаанд ч залгамжлагдан ирсэн түүхтэй. Богд хаант Монгол улсын Төрийн далбааг 2004 оны 5 дугаар сарын 5-нд Засгийн газрын 108-р тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд одоогоор Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалагддаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21