Dark Light
Нийгэм | 2025-12-27

9 ДҮҮРЭГТ МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сурагчдын өвлийн амралт болон шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын 9 дүүрэгт мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн талбай тохижуулжээ. 
Энэ ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, чарганы зам, амралтын орчин бүрдүүлж, иргэдэд үйлчилж байна. Иж бүрэн гэрэлтүүлэг, тэшүүр, чарганы түрээсийн үйлчилгээ, халуун ундаа, зуушаар үйлчлэх цэг байршуулах зэрэг жишиг байдлаар тохижилт хийжээ. 
Зундаа наадмаа хийж, намар нь ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хаврын улиралд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон нөөцийн махны худалдаа зохион байгуулах зэргээр Төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ашиглахаар төлөвлөжээ. 
Нийслэлийн 9 дүүрэгт 20 гаруй талбайг ийн тохижуулж, иргэдэд үйлчилж байгаа талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21