БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2025.12.28 НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Наран ургах, шингэх: 08:41-17:06
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28, Адьяа гараг. Билгийн тооллын 9, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:06 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм









