Dark Light
Нийгэм | 2025-12-27

АРСЛАН: ХАЙР ДУРЛАЛЫН ХАРИЛЦААНД АМЖИЛТ ОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнгөрсөн завгүй хэдэн хоногийн дараа гэртээ сууж тайван амарч өнгөрүүл. Аль болох бодит байдлаас холдохыг хичээ. Урьдын ойлгомжгүй байсан аяндаа ил гарах болно. Таны тэвчээрийг шалгахыг оролдсон байдал багасна. Таны хичээл зүтгэл зүй ёсоор үнэлэгдэнэ.
 
Үхэр: Энэ өдөр та сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Ойр дотнын хүмүүстээ бодитоор туслах хэрэгтэй болно. Та чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхийн тулд ихээхэн зүйл төлөвлөх шаардлага гарна. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөвөл сэтгэл санаа тань сэргэнэ.
 
Ихэр: Тэсвэр тэвчээр гаргах юм бол дараа хувь заяа таныг шагнана. Сэтгэл хөдлөлдөө онцгой анхаар. Хайртай хүмүүстэйгээ найрсаг харьцах нь таатай өдрийг бий болгох үндэс байна. Хайртай хүмүүстээ муу үг хэлэхгүй бол амархан ойлголцож, хоорондын харьцааг улам дотно сайхан болгоно.
 
Мэлхий: Азтай хувь тавилан таны замыг засна. Хонжвор хожих ч магадлалтай. Гэхдээ таныг хорлох далд бодлого, муу санаанаас зайгаа барь. Сонор сэрэмжтэй бай. Таны сонор сэрэмж болон зөн совин чинь зөв мэдрэмжийг төрүүлнэ. Хэн нэгэнд хэлэлгүй төлөвлөгөөгөө өөрчлөх гэж байгаа бол санаа зоволтгүй. 
 
Арслан: Хайр дурлалын харилцаанд амжилт олно. Амьдралын эрч хүч, урам зориг ихэснэ. Шинэ өөрчлөлт амжилт авчрах боломжтой байна. Хүчрэхгүй ачааллыг өөртөө бүү үүр. Та тогтворгүй байдлыг мэдрэхийг хүсэхгүй бол хүлээцтэй ханд.
 
Охин: Ойр дотнынхоо хүний төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй болно. Хувь хүний хувьд үүссэн нөхцөл байдалд бусдын бодол санааг дагах нь хэцүү байна. Гэхдээ одоо байгаа ахуй байдлын төлөвтэй зөрчилдөх хэрэггүй. Хоёрдмол хандлага зонхилох тул та эрч хүчээр дүүрэн байвч ойр орчны эсэргүүцэл тухтай нөхцөл бололцоо олгохгүй байх талтай.
 
Жинлүүр: Сайн амарч, нойроо ав. Эрүүл агаарт зугаалж, шим тэжээлтэй шинэ ногоотой хүнс хэрэглэ. Санхүүгийн байдал тодорхойгүй байна. Хэт их зардал гаргахаас зайлсхий. Учир нь цаашдаа санхүүгийн өсөлтийг хадгалахад хүнд болох тул бэлэн мөнгө дутагдах болно. Хувийн асуудлуудаа шийдэхэд таатай. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо.
 
Хилэнц: Хайртай хүмүүсээ үнэн сэтгэлээсээ ойлгох цаг болжээ. Эргэн тойрны хүмүүсийн нүдэнд барагтай өртөхгүй байж, өдрийг аль болох тайван өнгөрөөхийг хүсэх бололтой. Өмнөө хэт том зорилт бүү тавь. Аливаа хууран мэхлэлтийн ажиллагаанд бүү уруу татагд. Амьдрал нэгэн хэвийн уйтгартай мэт санагдавч тэвчээртэй бай.
 
Нум: Хэт аз сорьсон зүйлээр бүү оролд. Амар хялбар зүйлд бүү татагд. Хэчнээн сэтгэл татагдсан байсан ч санаандгүй учралыг жинхэнэ дурлал гэж бодсоны хэрэггүй. Удаан хугацаанд хүссэн зүйлдээ хүрэхийн тул бүх хүчээ дайчил. Зарим хүмүүс сэтгэл санааны гутранги байдал орвол зан ааш нь түрэмгий болох магадлалтайг анхаар.
 
Матар: Өнөөдөр танд оюун ухаан, эр зориг, мэдрэмж бүгд байна. Аливаа зүйлд асуудал гарвал түрэмгий аргаар шийдэлгүй, ухаалгаар бодон тунгаа. Гэр бүлийн амьдралд баярт үйл явдал тохиолдоно. Эрүүл агаарт алхах нь бүгдэд таатай сайхан байх болно.
 
Хумх: Илэн далангүй харьцахаас бүү зайлсхий. Үр хүүхэд дотнын хайртай хүмүүстээ хувийн асуудлаа ний нуугүй ярь. Сэтгэл санааны асуудлынхаа үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно. Гэр бүлдээ зориулж өвөрмөц зүйлс хий.
 
Загас: Тансаг хэрэглээ, үнэтэй гоёлд дурлаж, ер бусын үйлдэл хийх хүсэл төрнө. Сэтгэл өөдрөг байх тул болзоонд очих төлөвлөгөө гаргах байх. Та хайр сэтгэлийн асуудалд хүссэнээ авахыг зорино. Харьцаагаа түр тасалсан хосууд өмнөхөөсөө илүү эелдэг, ухаалаг байхыг хичээвэл эргээд сэтгэлийн гал тань сэргэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21