Dark Light
Нийгэм | 2025-12-27

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫГ ГУРАВДУГААР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 онд хэрэгжүүлэх мега төслүүдийн эхлэл болгож, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээнэ гэсэн шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа. Тойрог замын тендерийг гуравдугаар сарын 1-нд нээнэ. Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийг зарласан. Эцсийн шалгаруулалтыг тавдугаар сарын 1-нд хийнэ.
 
Энэ жил шахмал түлшийг хагас коксон түлшинд шилжүүлсний үр дүнд 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 300 тэрбум төгрөгөөр татаас авч мидлингээр түлш үйлдвэрлэдэг байсан бол энэ жил хагас коксон түлшинд 220 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Ирэх жилээс гаднаас хагас коксон түлш авахгүй байх, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн хагас коксон түлшний үйлдвэр барихаар шийдлүүд судалж, ТЭЗҮ боловсруулж байна. Туулын хурдны зам, Тойрог замууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд шинэ түлшний шийдэл, урт хугацаанд орон сууцжуулах, дунд хугацаанд хийн түлш, цахилгаан түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП төслийн хүрээнд 5000 айлыг дулаалж, хийн хэрэглээнд шилжүүлэх ажлыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дуусгана” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21