Сүүлийн өдрүүдэд улс хувийн таксины бизнес рүү орох нь гэсэн олны шүүмжлэл цахим орчинд идэвхтэй явж байна. Дээрх мэдээлэлд Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр "Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг зохион байгуулалттайгаар бүлэглэн гуйвуулж, улстөржүүлж, олон нийтийг талцуулж байна.
Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй" гэжээ.
АДМИН







Нийгэм









