"Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо.
Хойд бүсийн орон нутагт оршин суудаг, хавдрын хяналтад байгаа 3000 гаруй иргэн, мөн Хавдар судлалын Үндэсний төвд оношилгоо, хими, мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх шаардлагатай 10,000 гаруй хүн орон нутагт тусламж үйлчилгээ авах боломжтой болов. Ингэснээр, Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл багадаа 10 хувиар буурах юм. Хойд бүс (Орхон, Булган, Хөвсгөл)-д нийт 302,591 хүн ам оршин суудаг. Хавдрын тусламж үйлчилгээ авахаар хойд бүсээс 2023-2024 онд Улаанбаатар хот руу 2,545 эмчлүүлэгч ирсэн байна. Бүсийн хэмжээнд жилд дунджаар хавдрын 800 орчим шинэ тохиолдол, 500 орчим нас баралт бүртгэгдэж, 3,400 гаруй иргэн хяналтад байх шаардлагатай болдог.
Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдлээ.
АДМИН







Нийгэм









