Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэг нар аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хэрэгжүүлсэн ажлууд болон ирэх 2026 оны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслоо.
Тус аймагт 2025 оны жилийн эцсийн байдлаар ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 49, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний 1, нийт 50 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нэгжид 70 малын их эмч, 18 малын бага эмч, 16 техникийн ажилтан буюу нийт 104 хүн ажиллаж байгааг мэргэжлийн байгууллага танилцуулж байна.
Мөн аймгийн хэмжээнд нэг мал эмнэлгийн нэгжид дунджаар 80–220 малчин өрх, мал бүхий иргэн, 14.0–75.0 мянган толгой мал ногдож байна.
Мал эмнэлгийн газраас энэ онд архаг халдварт таван нэр төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 458,460 толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөснөөс 447,767 толгой мал, амьтныг хамруулж, 98.6 хувийн гүйцэтгэлтэй ажилласныг танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарах шаардлагатай чиглэлүүдийг танилцуулж, зарим асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ салбарын сайдад уламжилсан юм.
АДМИН







Нийгэм









