Dark Light
Нийгэм | 2025-12-28

ӨДӨРТӨӨ -16...-18 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид иргэдэд зориулсан мэдээ: 29-31-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна. 

2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны 20:00 цагаас 29-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.   
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11..-16 градус, бусад нутгаар -20...-26 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Говь-Алтайн нуруу, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус,  бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. 
 
  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.     
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -29...- 31 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна. 
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна. 
 
2025 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
30, 31-нд Алтайн өвөр говиор цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21