2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр бусдад өндөр шаардлага тавих бөгөөд мөн өөрөө ч элдэв гуйлтаас татгалзалгүй тусламж үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ өөртөө ямар нэгэн онцгой үүрэг хариуцлага хүлээх хэрэггүй. Ажил дээр таагүй явдал үүсэж, хамт олны уур амьсгалыг эвдэж магадгүй. Ямар нэг нууцыг нээхэд таны хүч чадал хүрэлцэхгүй тул хэт улайрах хэрэггүй.
Үхэр: Гэрээ хэлэлцээр байгуулах болон чухал бичиг баримт бүрдүүлэх зэрэгт анхааралтай ханд. Ойр дотнын хүмүүстэй харилцахдаа анхааралтай байхгүй бол нэг л эвгүй үйлдэл хэрүүл маргаан үүсгэнэ. Идэвхтэй үйлдэл нь эргэн тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүргэнэ. Хэт их сэтгэл хөөрөл таны ажлыг баллах муу үр дагавартай байна. Ямар нэг төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхий.
Ихэр: Хүмүүстэй харилцах хувийн санаачилгаа түшиглэн ажил төрлөө амжилттай шийдвэрлэнэ. Ажил дээр томоохон өөрчлөлтүүд гарч магадгүй. Та ажлаа өөрчлөх талаар нухацтай бодож эхэлнэ. Хэт их ачаалалтай байж өөрийн эрч хүчээ үр ашиггүй ашиглах нь стресст орох шалтгаан болно. Хэт идэвхтэй байх нь сэтгэл хөдлөл болон нойронд таагүй нөлөө үзүүлнэ.
Мэлхий: Шинэ ажил эхлүүлэх мөн бүтээлч эрч хүчээ гаргах өдөр. Аялах болон ажлын ачаалал авах зэрэг үйл ажиллагаанд сайн өдөр. Таны хийж буй ажилд шүүмжлэл их ирнэ. Шүүмж ихсэх нь байдлыг муутгах боловч таны туршлагатай, туйлбартай зан чанар байдлыг хэвийн болгоход тусална.
Арслан: Өмнө гаргасан алдаа болон хүлээсэн хариуцлагаас бүү зугт. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хүмүүс асуудлаа шийдвэрлэхэд тань тусална. Ажил хэрэгт ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаан гарч магадгүй. Хэрвээ та биеэ барьж, хэрүүл маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ.
Охин: Шинэ хүмүүстэй бодлоготой ярилц. Байнга ямар нэгэн өөрчлөлт хийж байснаараа та дотоод ертөнцөө чөлөөлнө. Мөн зан аашаа сайн эсвэл муу тал руу нь өөрчилж байгаа бол буруу зуршлаа хяна. Хуримтлуулсан туршлага мэдлэгээ бусдад дамжуулах нь таатай байна. Ажлын үр дүнгээ үнэлүүлж, шагнуулах цаг үе ирнэ.
Жинлүүр: Та өөртөө болон эргэн тойрныхондоо хэт их шаардлага тавьж байгаа юм биш биз. Ийм байр суурьтай байвал өөрийгөө ганцаардуулна. Ийм байдал удаан үргэлжилбэл та хэн нэгэнд тал засаж байж л ажлаа бүтээх шаардлага гарна. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаас бүү нэрэлх.
Хилэнц: Энэ өдрийн хандлага өөрийн нөлөөллийн хүрээгээ өргөсгөх, үйл ажиллагаагаа илүү далайцтай явуулах боломжийг олгоно. Танилын хүрээ өргөснө. Таны ёс суртахуун, оюун санааны хэмжүүр өөрчлөгдөнө. Харин хамгийн найдвартай, шалгагдсан хүмүүстээ итгэх нь зөв байх.
Нум: Түргэн шийдэхэд хэцүү байх хэд хэдэн сонголттой ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Оны сүүл рүү таныг дэмжих ёстой хүмүүсийн эргэлзээг бүү сонс. Ажлын талаарх боломж сайтай саналуудыг зөвшөөрөх хэрэгтэй. Та эрсдэлд орж болно, гэсэн ч ихэнх тохиолдол нааштайгаар шийдэгдэнэ. Өөрийн давуу тал, итгэлтэй байдлаа мэдэрнэ.
Матар: Дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд хүндрэл гарч болзошгүй. Харилцаа холбоо, гэрээ хэлэлцээрүүд, утасны дуудлага энэ бүхэн таныг ядаргаанд оруулах учир биеэ бод. Амлалт өгөхдөө анхааралтай бай. Эрч хүчээ дэмий зүйлсэд бүү зарцуул.
Хумх: Өнөөдөр чухал бичиг баримтынд гарын үсэг зурах болон нарийн төвөгтэй арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зарим зүйл муугаар эргэх магадлалтай. Энэ үед таны санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Зарлага тань орлогоос Өрнийн зурхай Дорнын зурхай Монгол ёсон Цаг агаар -13 Зурхай 12.28 Валютын ханш $ 3556₮ давж магадгүй тул хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ багасга.
Загас: Аялал гарахад тохиромжтой өдөр. Аль болох олон хүмүүстэй харьцаж бусдын үзэл бодлыг сонс. Муу зуршлаа хаяж, сэтгэлийн хаттай бай. Эрч хүч сайн байх тул аливаа таагүй зүйлүүдийг даван туулж чадна. Хэлэх үгэндээ онцгой анхаарал хандуул.
АДМИН







Нийгэм









