Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дуучин Э.Төрмандах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.
Э.Төрмандах: 2005 оноос эхлэн уран бүтээлүүдээ туурвиж, олон түмэндээ хүргэсэн. Өндөр төрдөө үнсүүлж байгаадаа маш их баяртай байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа, бүгдийг нь тоочвол маш олон хүн байна. Ерөнхийлөгчөөс анх удаа медаль аваад сандарлаа. Тэр хооронд юу болж байгааг, яаж алхаж байгаагаа мэдээгүй, хянах чадвараа алдчихлаа. Төрийн тэргүүнээсээ сайхан урмын үгсийг сонссон. Цаашдын хийж бүтээх зүйлсийг минь хэлж өгсөн ерөнхийлөгчдөө баярлалаа. Үүдэнд хамт олон, гэр бүл, ах дүүс хүрэлцэн ирсэн байгаа, баяраа хуваалцана. Нас залуу, хийх зүйлс их байна, өөрийн чадах бүх зүйлсээ хийнэ. Ерөнхийлөгч соён гэгээрүүлэх үйлсдээ улам илүү анхаараарай, дандаа соён гэгээрүүлж яваарай гэсэн.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








