Dark Light
Нийгэм | 2025-12-29

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 
 
Хур тунадас: 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 01-р сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -17....-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 6-ны өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
 
Агаарын температур: 30 ,31-нд Яармаг-Сонгины орчмоор -28...-33 градус, бусад хэсгээр -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн, 1-р сарын 1-нээс хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -24...-29 градус, бусад хэсгээр -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22