ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас кибер орчинд Тайландын хаант улсаас Монгол Улсын иргэд рүү чиглэсэн хууль бусаар халдах, залилах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд Б-г олон улсад эрэн сурвалжлан энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЦЕГ-ын интерполын үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажлыг зохион байгуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлаад байна. Яллагдагч Б нь 2023 оноос хойш бусдын фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар тухайн хакердсан фейсбүүк хаягаа ашиглан бусдаас мөнгө зээлээч гэх утга бүхий зурвас илгээж, мөнгө шилжүүлэн авах, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иргэд та бүхнийг цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бусдад хувийн мэдээлэл, захидал харилцааны нууцаа задруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Нийгэм | 2025-12-29
Сэтгэгдэл бичих
Т.УНДРАХБАЯР







Нийгэм








