Dark Light
Нийгэм | 2025-12-29

ОХИН: БАГЫН АНДУУДТАЙГАА УУЛЗАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар нэгэн таагүй нөхцөл байдалд өртөж магадгүй. Хөндлөнгийн муу нөлөө илэрч болзошгүй. Иймд өмнөх ажлаа нарийн нямбай хянаж үзээрэй. Хамгийн гол асуудалдаа анхаарлаа дээд зэргээр хандуул. Ажлын идэвх, эрч хүч буурна. Энэ өдрийг гэртээ өнгөрөөвөл сайн.
 
Үхэр: Бусадтай өндөр дуугаар харьцахыг тэвч. Их хэмжээний хөрөнгө мөнгө, ашиг сонирхол татаж буй үйл ажиллагаанд та ялагдах магадлалтай байна гэдгийг бүү март. Саад бэрхшээл, сэтгэл гонсойлгосон үйл явдал гарах магадлалтай. Гэхдээ сэтгэлийнхээ мухарт буй итгэлийг галыг бүү унтраа.
 
Ихэр: Та өдрийн турш нойрмог, байдалтай байх болно. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр тун завгүй байх болно. Томоохон арга хэмжээнд сайн дураар оролцсоноор сонирхолтой хүмүүстэй танилцаж сайн найзууд болж чадна.
 
Мэлхий: Төлөвлөсөн ажлаа яаралтай хийхгүй бол мөнгө санхүүгийн байдал тань нөлөө бүхий хүмүүсээс хамааралтай болно. Мэргэжлийн ажилдаа дур сонирхолтой байж чадвал төлөвлөсөн зүйлийнхээ ихэнхийг өөрөө хийж чадна. Амралт шаардлагатайгаас болоод эрүүл мэндэд асуудал илэрч магадгүй.
 
Арслан: Нөхөрсөг нийтэч байдал хамтарсан үйл ажиллагааг амжилттай явуулах, бодол санаагаа хэрэгжүүлж, нэгдэж ойртоход тус болно. Шинэ төсөл, төлөвлөгөө зохиож хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхам хий. Харин хэт яарч сандрах хэрэггүй. гомдлоо мартан, харилцаа салсан хүмүүстэйгээ эргэн нэгд.
 
Охин: Багын андуудтайгаа уулзана. Хуучны харилцаагаа сэргээ. Тэд таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ харилцаа бүрийн цаана ашиг хонжоо байх ёстой юм шиг бодох хэрэггүй. Материаллаг байдал хүндэрнэ. Төлөвлөгдөөгүй зардлууд гэр бүлийн төсвөө эргэн хянахад хүргэнэ.
 
Жинлүүр: Төлөвлөгөө өөрчлөгдөж, амрахын оронд ажлаар дарагдах бололтой. Гэхдээ гэр бүлтэйгээ хамт байж шинэ жилийн баяртаа бэлтгэх нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Хувь заяаны бэлгийг сэтгэл дүүрэн хүлээж ав. Ажил албанд гарах асуудлыг гэр бүлдээ бүү гаргаарай.
 
Хилэнц: Сэтгэл хөдлөлөө барь. Аахар шаахар зүйлсээс болж бүү уурла. Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр ханд. Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр. Залуу хүмүүс өөрийн буруугаа хүлээхгүй бол олон хүнтэй муудалцана. Гэхдээ ихэнх хүмүүс эргэн тойрондоо тав тухтай нөхцөл байдлыг бий болгож чадна.
 
Нум: Зөв хоолны дэглэм барьснаар таны бие махбод эрүүл чийрэг, сайхан галбиртай байна. Үүний тулд юу хэрэгтэй байгаагаа мэдэж авахад тань хугацаа хэрэгтэй байна. Найз нөхөд, ах дүүстэйгээ харьцах харилцаа онцгой байна. Одоо эхэлсэн үйл ирээдүйд маш их өгөөжтэй байх болно.
 
Матар: Таны бэлтгэсэн онцгой бэлгүүд тань хүүхдүүдэд чиглэгдсэн байх болно. Замбараагүй, эмх цэгцгүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлсээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Ажил хэрэгч бөгөөд анхааралтай бай. Буруу гэж бодож байсан зүйл тань сайхан боломж авчрах ч магадлалтай.
 
Хумх: Хамгийн гол нь баяр дөхсөн үед хувийн харилцаагаа сайхан авч үлдэхийг зорь. Уран бүтээл туурвих болон боловсролоо дээшлүүлэхэд өөрийгөө зориулбал энэ өдөр амжилттай өнгөрнө. Ажил хэрэгт чухал өөрчлөлт гарч, өөрийн санаа бодлыг оруулах шинэ төсөл боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Өмнө нь тулгарч байсан бэрхшээлийн учир шалтгаан ил болно.
 
Загас: Сэтгэл зүйгээ тайван байлгах нь төлөвлөсөн бүхнийг илүү бүтэмжтэй болгож байна. Хайртай хосууд бие биеэ сайн ойлгох өдөр. Гэхдээ хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэж, хайртай хүндээ хайнга хандах бололтой. Баярын үеэр шинэ эрч хүч, амьдралын урам зориг, итгэлтэй байдлыг бие биеэсээ авна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22