Dark Light
Нийгэм | 2025-12-30

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 78 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны арванхоёрдугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 866 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22