Dark Light
Нийгэм | 2025-12-30

100 ХОНОГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛЭЭ ДҮГНЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтэс ажлын 100 хоногийн тайлангийн хурлаа хийлээ. "Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрүүл мэндийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээний холбогдох стандарт, заавар, журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтэс байгуулагдсан 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэлийг дүгнэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж буй Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтэс нь салбарын бодлого, хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцэх, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдгийг онцлоод сувилахуйн салбарын хүний нөөцийн хөгжил, мэргэжлийн ур чадварыг дэмжих, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын хамтын оролцоо, санал санаачилга чухал" гэлээ. 
Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтэс 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал авах зорилгоор тайлангийн хурлаа хийв. Тухайлбал: 
Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг ажлын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн бодлого, хөгжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг тайлагнав. 
Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн В.Даваахүү салбар зөвлөлийн 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг танилцууллаа. 
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн 2025 оны ажлын тайлан болоод 2026 онд зохион байгуулагдах Олон Улсын хурал, чуулганд хамрагдах боломжтой мэдээллийг хийлээ. 
Хуралд оролцогчдын санал сэтгэгдлийг сонсож, 2025 ондоо үр бүтээлтэй ажиллаж, салбартаа өөрийн үнэтэй хувийг оруулж буй сувилагчдыг салбарын шагналаар урамшууллаа. Уг хуралд Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн сувилахуйн албаны төлөөлөл, эх барих, сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцлоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21