Dark Light
Нийгэм | 2025-12-30

ЗӨВЛӨХ ЭМЧ Ж.ОЮУНТӨГС ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Оюунтөгс “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ.
Гэмтэл согог судлалын салбарт дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, олон шавь бэлтгэсэн тэрбээр 1990-1991 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын эмнэлэгт их эмч, 1991-1995 онд АУИС-д Гэмтэл согогийн тэнхимийн багш, 1995 оноос эхлэн Нурууны мэс заслын тасагт их эмч, зөвлөх эмчээр нийт 29 жил тасралтгүй ажиллаж буй мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг туршлагатай шилдэг мэс засалч эмч нарын маань нэг юм.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн босгон дээр  төрийн дээд цолоор энгэрээ мялаасан Монгол Улсын Хүний Гавьяат эмч Ж.Оюунтөгсийг өнөөдөр ГССҮТ-ийн удирдлагын баг, хамт олон, найз нөхөд, шавь нар нь халуун дотноор хүлээн авлаа. 
Монгол Улсын Хүний Гавьяат эмч, ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Оюунтөгсийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж: 
▪️ 2005 онд Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” 
▪️ 2009 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” 
▪️ 2010 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” 
▪️ 2011 онд “Алтан гадас” одон 
▪️ 2018 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж урамшуулсан байна. 
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 65 жилийн хөгжлийн түүхэнд манай хамт олон: 
▪️  Ардын эмч – 1
▪️  Төрийн соёрхолт эмч – 14 (3 баг) 
▪️  Төрийн соёрхолт сувилагч – 1
▪️  Хүний гавьяат эмч – 18 
▪️  Гавьяат сувилагч – 3 төрөн гарсан бахархам амжилтаар дүүрэн ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21