Олон улсын кино наадмаас таван удаагийн шагнал хүртсэн “Шар гэгээ” уран сайхны киног бүтээсэн кино багийн хамтын уран бүтээл болох “Задлаагүй захиа” уран сайхны кино нэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ.
“Шар гэгээ” киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал “Их олон жил жинхэнэ Монгол кино үзэх гэж театрт очжээ, их олон жилийн дараа сая л үзлээ” хэмээн дүгнэсэн байдаг. Тийм ч учраас энэхүү киног бүтээсэн “Аранжин” пикчерс дараагийн уран бүтээл болох “Задлаагүй захиа” кинондоо өндөр ач холбогдол өгч дүрүүдээ ч мөн адил удаан эрэл хайгуулын үр дүнд сонгож авсан гэв.
Үүний нэг жишээ нь, Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх уг кинонд эсрэг дүр бүтээж буй явдал юм. Түүнийг дахин өөр төрлийн эсрэг дүртэйгээр үзэгчтэй уулзуулах болсон “Задлаагүй захиа” бүтээл нь үзэгчдийн анхаарлыг татаж, хамгийн их хүлээлт үүсгэж байна.
Энэхүү киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн байна. Киноны ерөнхий найруулагчаар шинээр өөрийн өнгө төрхөө кино урлагт хүчтэйгээр тодорхойлон гарч ирж буй найруулагч Б.Батдэлгэр ажиллаж дахин нэг чанартай уран бүтээлээр тун удахгүй үзэгч та бүхэнтэй уулзах нь ээ.
АДМИН








Нийгэм








