Боловсролын сайдын шуурхай хурал болов. Харьяа газар, байгууллага, нэгжүүд 2025 оны онцлох ажлууд болон 2026 онд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Их сургуулийн оюутнуудын дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр хувийн хэвшлийн оролцоог дэмжих; цахим сургуулийг байгуулж гэрчилгээжүүлэн олон улсад нээлттэй болгох; хотхоны бага сургуулийг байгуулж нийслэлд боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх; эрх мэдлийг сургууль цэцэрлэгийн удирдлагад шилжүүлэн худалдан авалт гэх мэт ажлыг шуурхайлах; шилэн данс хөтлөлтийг сайжруулах; аудитын зөрчлийг бууруулах; танхим цахимыг хослуулсан, хүүхэд төвтэй “суралцахуйн хувьсгал”-д чиглэн боловсролын чанарыг дээшлүүлэх шаардлагатай”-г дурдлаа.
АДМИН








Нийгэм








