Dark Light
Нийгэм | 2025-12-30

24 ЦАГТ УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 14 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол батлагдаад байна. Дорнод аймагт 8, Улаанбаатар хотод 5, Хэнтий аймагт 1 хүн халдвар авч бүртгэгдлээ. 
Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа Улаанбурхны халдвар давхар авч нас барлаа. Сүүлийн үед нийслэлд бүртгэгдэж буй тохиолдлууд томуу, томуу төст өвчний шалтгаантай эмнэлгээр хэвтэн үйлчлүүлж байсан хүүхдүүд болон тэдний ойрын хавьтлууд дунд гарч байна. 
Тийм учраас иргэд та бүхэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маскаа зүүж,  гарын ариун цэврийг сахихыг хүсье. 
Улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө мэдээллээ нягтлуулан вакцинаа хийлгэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21