Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2025 оны хоёрдугаар хурлыг өнөөдөр зохион байгуулав.
Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх цогц арга хэмжээ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах хүрээнд аймаг, орон нутагт төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагыг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэний дагуу сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагын хүрээнд хийсэн үнэлгээний дүнг хэлэлцэж, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг шинээр олголоо.
Үндсэн мэргэшлийн чиглэлээр: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монголын Уламжлалт анагаах ухааны төв эмнэлэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Аллергимед эмнэлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар зэрэг нийт 8 байгууллагад,
Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг нийт 4 эрүүл мэндийн байгууллагад сургалт эрхлэх зөвшөөрлийг тус тус сунгахаар шийдвэрлэв.
АДМИН







Нийгэм








