Dark Light
Нийгэм | 2025-12-30

2026 ОНД ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛЖ, БАРИЛГЫН САЛБАРЫГ ДЭМЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ онд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 16 мега төслийг гараанаас амжилттай гаргалаа. Мөн 190.8 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хийж, 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарсан. Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Ирэх онд Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс сүүлийн хоёр жил зам, гүүр, дэд бүтцийн салбарт олон ажил хийлээ. Үүний үр дүнд замын компаниуд өөрсдийн дэвсэгч машин, асфальтбетоны үйлдвэртэй болж, бие даасан. Харин ирэх жилүүдэд хотоос газар чөлөөлөлт хийж, дэд бүтэц татсан, төлөвлөлттэй газруудыг барилгын салбарынханд санал болгоно. Барилгын борлуулалтад дэмжлэг үзүүлнэ. Бид 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгож зарласан. Энэ хүрээнд барилгын салбарынханд хөрөнгө оруулалт хийнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21