Dark Light
Нийгэм | 2025-12-30

3-НЫГ ХҮРТЭЛ ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 31-нээс 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 
 
2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны 20:00 цагаас 31-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  
 
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.  
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Улз, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэлээр -13...-18 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -24...-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. 
 
  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.    
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна. 
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна. 
 
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-26 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22