2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зөрчилтэй байх боловч үүнд бас сайн тал бий. Өмнө нь амжуулж чадаагүй ажлаа гүйцээ. Ажил хэрэг санаа бодлоо цэгцлэхэд энэ боломжийг ашигла. Эрүүл мэндээ хамгаал. Ямар нэг өвчин тусвал хүндэрч архагших болно. Сэтгэл санаагаа өндөрт өргөх үйл ажиллагаа зохион байгуул. Амжилт дүүрэн он улиран өнгөрч итгэл дүүрэн хүлээх шинэ он гарах дөхлөө.
Үхэр: Шинэ оны төлөвлөгөө зохиох нь амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Ажил амьдралд шинэлэг уур амьсгал тун чухал шаардлагатай цаг үе байна. Ихэнх хүмүүс цагийг зугаатай өнгөрүүлэх бөгөөд шинэ танилууд сонирхлыг тань ихээхэн татах бололтой. Баярын уур амьсгал зонхилох энэ цаг үед хуучны муу дурсамжаа бүү сана. Бүх зүйлийг аль болох эергээр хүлээн аваарай.
Ихэр: Хүсэл мөрөөдлөө дагах өдөр. Дуу дуулж, бүжиглэхийг хүсвэл биеэ барих хэрэггүй. Хувийн бизнес эхлэх бол танд урьдчилан тооцоолоогүй зардлуудаас зайлахад хэцүү ч зоригтой байхыг хичээ. Од эрхэс таныг хий дэмий айдсаасаа татгалзахыг зөвлөж байна. Өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулан баярын амралт зохион байгуулахыг хичээ.
Мэлхий: Гэр бүлийн баяр зохион байгуулах өдөр. Дотоод сэтгэлээ төгөлдөржүүлэх, дутагдлаа ялан дийлэхэд таатай. Зугаа цэнгэлтэй холбоотой асуудлаас хол байвал таны үйл ажиллагаа амжилттай байна. Бусдаас магтаал сонсож, урамшуулал авч магадгүй. Баярын амралтаар ч ажлын тактикаа дотроо боловсруулж, төлөвлөгөөгөө биелүүлэх арга зам ол.
Арслан: Хэрэв эртнээс бэлтгэлтэй байвал шинэ ондоо амар тайван бөгөөд амжилттай орох болно. Төлөвлөсөн төлөвлөгөө болон баярын бэлтгэл сайхан хосолж, гэр бүлийнхэн найз нөхөдтэйгөө санаа сэтгэл тайван баярын ширээ тойрон суухад бэлэн болно. Энэ өдөр хайрт хүмүүстэйгээ цуг хооллож, гэр бүлийн гишүүн байхын халуун дулаан мэдрэмжийг хүртэж баяр баясгалантай байх болно.
Охин: Хэрэв та хамаатнууд болон найз нөхдийндөө зочлохоос төвөгшөөж байгаа бол түр ч болов тэвчих хэрэгтэй. Учир нь шинэ жилийн баяр болж байна. Аль болох бүх зүйлд эергээр хандаарай. Хэрвээ та хэн нэгэнд туслах өртэй бол сайн үйл хэрэг хийж хариуг нь өг. Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул удаан үргэлжилсэн ажиллагаа ихтэй зүйлийг нэг их ядрахгүйгээр гүйцэтгэж чадна.
Жинлүүр: Энэ өдөр гэртээ бат бөх цайзад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Гэртээ муу уур амьсгал бүү бүрдүүл. Хайртай хүмүүстээ халамж хайраар дүүрэн ханд. Өнөөдөр та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно. Ирж буй шинэ он, босгон дээр чинь хүлээж буй 2026 оны гайхалтай уур амьсгалыг бүрэн дүүрэн мэдэр.
Хилэнц: Зөвхөн өөрийн хүчинд найдаад хэрэггүй гэдгийг сана. Танд найз нөхөд түншүүдийн дэмжлэг шаардлагатай болно. Гэр бүлийнхээ хүмүүсийг элдэв асуудлаас хамгаал. Залуучууд хайртай хүнтэйгээ болзоход таатай өдөр. Гэр орноо тохижуулах, баярын ширээ засах зэрэг нь бүх хүнд сайн сэтгэгдэл үлдээнэ.
Нум: Шинэ ажил хэргийн талаар нөлөө бүхий танил, дотнын найз нөхөдтэйгөө сайтар ярилцахыг зөвлөж байна. Өнөөдөр хэн нэгэн гэнэтийн боловч ирээдүйтэй нөхцөл санал болгоно. Од эрхсийн эрхшээл таныг нийгэмд эзлэх байр сууриа өөрчлөх боломж олгоно. Баяр ёслолд уригдах нигууртай. Бэлэг сонгох асуудалтай тулгарна.
Матар: Энэ өдрийн турш тааламжтай сайн нөхцөл байдал давамгайлна. Үйл ажиллагаагаа амжилттай болгох гэж нэг их хүчтэйгээр дайраад байх хэрэггүй. Зарим нэг эцэс төгсгөлгүй мэт хүлээлт, саатлыг зүгээр л тэвчих хэрэгтэй. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ.
Хумх: Од эрхэс ажил хэрэгт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Ихэнх хүмүүс янз бүрийн асуудалтай тулгарах, алдаа гаргах магадлалтай. Аз жаргал заримдаа жижигхэн зүйл дээр байна. Үр ашигтай эд зүйл худалдан авах боломж гарна. Гэртээ хэрэгцээтэй эд хогшил авах таатай нөхцөл бүрдэнэ. Энэ өдөр бодол санаагаа эерэг зүйлээр дүүргэж, биеэ тоосон байдал гаргахаас зайлсхий.
Загас: Өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулах нь шинэ жилийн үдэш бүгдийг аз жаргалтай бөгөөд илүү ухаалаг байлгах болно. Хайр сэтгэлийн харилцаа ерөнхийдөө хэвийн байна. Гэхдээ хоосон хардалтаас зайлсхий. Зарим үед хайртай хүнээ өөрчлөх гэлгүй байгаагаар нь хүлээн авбал та хамгийн аз жаргалтай хүн болно гэдгээ ойлго. Амжилтад хүрэх хүсэл их ч дэмий зүйлд эрч хүч зарах хэрэггүй.
АДМИН







Нийгэм








