Dark Light
Нийгэм | 2025-12-30

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮД ТОМИЛОГДОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” санал, дүгнэлтийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг томиллоо. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүрэлцэн ирж Улсын Их Хурлын тогтоол, шинээр томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг танилцуулж, ажлын амжилт хүсэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, П.Золзаяа, Л.Өлзийжаргал, М.Мөнхдаваа, Н.Баасанжав, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон ажлын албаны газар, хэлтсийн дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр сонгогдсон Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг хүлээн авч, зөвлөлийн гишүүний энгэрийн тэмдгийг гардуулан өгч амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21