Dark Light
Нийгэм | 2025-12-31

А.БАЯР: МАРГААШААС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН АI СИСТЕМЭЭР ХЯНАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан камерууд замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, тухайн зөрчлийн дүрс бичлэгийг нотлох баримтын хамт иргэдэд илгээх тогтолцоог хэрэгжүүлнэ.
Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундийн нарийвчлалтай хадгалагдаж байгаа бөгөөд программын алдааг арилгаж, найдвартай ажиллагааг хангаад байна. Хэрэв техникийн ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд тухайн жолоочийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх бүрэн боломжтой аж.
НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдээс “Би дүрмээ мөрдөж явж байхад бусад нь яагаад зөрчиж байна вэ” гэх санал, шүүмжлэл түгээмэл гардаг. Тиймээс энэхүү системийг нэвтрүүлэхдээ торгох, шийтгэхээс илүү замын хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцдог ирээдүйн нийгмийн эхлэлийг тавихыг зорьж байна. Энэ хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг тодорхой төлөвлөгөө, графикийн дагуу туршилтын хугацаанд ажиллуулж үзэхэд, тухайн уулзваруудад гардаг зөрчил мэдэгдэхүйц буурсан эерэг үр дүн гарсан. Тухайлбал, баруун эргэх тээврийн хэрэгсэл баруун эгнээндээ, зүүн эргэх нь зүүн эгнээндээ зөв байрлан хөдөлгөөнд оролцох байдал хэвшиж, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдал сайжирч, жолооч нарын стресс, бухимдал ч буурч байгаа нь ажиглагдсан. Жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй л бол торгуулийн мэдэгдэл хэнд ч очихгүй. Иймд иргэд энэхүү шинэчлэлийг замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх эхний алхам гэж ойлгох нь зүйтэй" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21