Баярын өдрүүдээр цагдаа, онцгой, Тээврийн цагдаагийн алба зэрэг хүчний байгууллагынхан хэрхэн ажиллах талаар тодрууллаа.
Энэ жилийн хувьд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 1345 чиглэлд 2385 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд албан үүргээ хэвийн гүйцэтгэнэ.
Цагдаа болон онцгой байдлын байгууллага, Тээврийн цагдаагийн албанаас дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:
Та бүхэн хуучин оноо үдэх, шинэ оноо угтах энэхэн мөчид аюулгүй байдлаа хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, эд зүйлээ гээгдүүлэх, бусдад алдахаас болгоомжлох, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх тал дээр онцгой анхаараарай.
Шаардлагатай үед өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллага, алба хаагчид хандаж тусламж авах боломжтой. Мөн алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, бидэнтэй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье.
АДМИН








Нийгэм






