Dark Light
Нийгэм | 2025-12-31

94.6 САЯ ТОНН НҮҮРС, 2.4 САЯ ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс нүүрсний экспорт 2025 онд 100 сая тонныг шүргэж 94.6 сая тоннд хүрчээ. Энэ оны төсөвт анх удаа 85 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан бол ийнхүү зорилтоо давуулан биелүүлсэн болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин онцоллоо. Мөн түүний мэдээлснээр манай улс 2.4 сая тонн зэсийн баяжмал, 9.4 сая тонн төмөр, 1.9 сая тонн хайлуур жонш, 161.3 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ. Энэ талаар тэрбээр “Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, төсвийн орлогын 28 хувь, экспортын орлогын 93, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрлэлийн салбарын 78 хувийг дангаараа бүрдүүлсэн амжилттай 2025 оноо аж үйлдвэр эрдэс баялгийнхан маань эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж,  2026 оноо угтаж байна. Ирэх онд бид бүхэн Стратегийн бүтээгдэхүүний ач холбогдол бүхий ханган нийлүүлэлттэй холбоотой хуулийн хэрэгжилт буюу 200 мянган тонн АИ-92 автобензин, дизелийн түлш хадгалах савыг барих ажлыг эхлүүлэхээр байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21