Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж үндэсний багийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад сургаж чадавхжуулсан билээ.
Энэ дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар өнгөрсөн 2024 онд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугалмыг солих мэс заслын чиглэлээр суралцсан юм.
Мөн ГССҮТ-өөс олон улсын эмчилгээний арга технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, үндэсний чадавхижуулах багт суралцсан эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 онд “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат, 2025 онд “Carl Zeiss Pentero 800” микроскоп зэрэг нурууны мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.
Тэгвэл энэ сарын 29, 30-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ.
Тухайлбал, гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугалмын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс засал эмчилгээг хийснээр шарх болон зовуурь бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай байна.
АДМИН







Нийгэм






