Нийслэлээс такси компаниудын үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж, компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлж стандарт мөрдүүлэх талаар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Юбикаб платформыг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр 100.000 жолоочийг ажилгүй болгож, 77 тэрбум төгрөгөөр нийслэл такси баазтай болох гэж байна хэмээн шүүмжилсэн юм. Тэгвэл Н.Отгонбаяр хотын даргаас уучлал хүсэж, цахим хаягтаа пост оруулсан бол энэ удаа хотын даргад сүүнийхээ дээжээс өөрөө хүргэж өгнө гэжээ.
Тэрбээр “Төв аймгийн Баяндэлгэр сумын “Оны шилдэг фермээр шалгарлаа. Энэ жил бид өөрийн ферм болон сумын малчдын сүүг боловсруулах цехийн барилгаа ашиглалтад оруулсан. Сумын малчдын малын тэжээлийн хангамжийн төв байгуулах барилгын ажил эхлүүлсэн. Сумын үдийн цай хөтөлбөрт нэг сарын сүүг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан ажилласан. FarmToHome хөтөлбөрийн захиалагч нартаа маргаашаас эхлэн 1-р сарын 10 хүртэл шинэ оны мэндчилгээ, сүүний дээжээ хүргэж эхэлнэ. 2026 оныг нийслэл бизнесийн орчныг дэмжих жил гэж зарлаж, цаагуураа төр огт бизнес хийхгүй гэдгээ тодорхой хэллээ. Тиймээс хотын дарга Х.Нямбаатарт сүүний дээжээ өөрөө хүргэж өгнө” гэжээ.
АДМИН







Нийгэм








