БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2026.01.01 ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал ирнэ
Наран ургах, шингэх: 08:42-17:09
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын нэгдүгээр сарын 1, Бархасбадь гараг. Билгийн тооллын 13, Чөлөөт эх одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан, 17:09 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
АДМИН







Нийгэм








