Dark Light
Нийгэм | 2025-12-31

АРСЛАН: ОД ЭРХСИЙН БАЙРЛАЛ ТАНЫГ СЭТГЭЛ ТАТАМ БАЙЛГАХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр гэр бүлийнхэндээ заавар зөвлөгөө өгч болох ч баярын уур амьсгалыг унтраах хэрэггүй. Од эрхэс таныг тайван байхад тусална. Гайхалтай үдэшлэг зохион байгуулж болно. Найз нөхөдтэйгөө уулзах, ямар нэг хөгжилтэй арга хэмжээнд оролцох зэргээр таны танилын хүрээ өргөжих болно. Харин хэтэрхий олон юм зэрэг хийхгүй байхыг хичээгээрэй.
 
Үхэр: Таны эрч хүч шинэ жилийн эхэн үеийг амжилттай байлгах хөшүүрэг болно. Хамт олны үйл ажиллагаанд ач холбогдол өгөх бөгөөд ихэнх цагийг тэдэнтэйгээ өнгөрүүлэх боловч найз нөхдийнхөө гэр бүлээр зочлох зав гаргаарай. Өмнөх ондоо багтан хийж амжаагүй ажил үүрэг байгаа бол аль болох түргэн дуусгах хэрэгтэй үе. Завтай үеэ сайн ашигла. Энэ онд хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөө эхлэхээсээ буруугаар яваад байвал санхүүгийн асуудал үүсэж мэднэ.
 
Ихэр: Оны өмнө дуусгаж амжаагүй ажлаа хийнэ гэдэг танд амаргүй байна. Ер нь нэлээд санаачилга гаргах хэрэгтэй болно. Од эрхсийн нөлөөгөөр таны хүсэл мөрөөдөл болон сэтгэл ханамж өндөр байна. Өөрийгөө олж нээх танин мэдэх ямар нэг газар очиж өөр орчин, өвөрмөц соёл, уламжлалын талаар судлах нь үр ашигтай байна. Эртний сонин хачин түүх танд сургамж өгөх болно.
 
Мэлхий: Өнөөдөр ухаантай, уужуу бодолтой хүмүүстэй харьцах нь таны сэтгэлийг амраах болно. Уулзалт хийх холбоо тогтоох зэрэгт таатай үе. Таагүй нөхцөл байдлаас өөрийгөө татан гаргахаас эмээх хэрэггүй. Гэнэтийн туслалцаа танд урам, итгэл зоригийг өгөх болно. Яг одоо юу хийхээ мэдэхгүй байж болох ч юуг хүсэж байгаа гэдгээ ойлгож байх нь зөв зорилго руу чиглүүлнэ.
 
Арслан: Од эрхсийн байрлал таныг сэтгэл татам байлгах болно. Таны бусдыг татах чадвар өндөр байна. Энэ боломжийг ашиглан бусад хүмүүст нөлөөлөхийг хичээ. Таны харилцахад хамгийн хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцох үедээ өөрийн нууц авьяас чадварыг нээх болно. Гэрлэсэн хосууд хамтдаа оройн хоол бэлдэх нь хайр дурлалын харилцааг улам хүчтэй болгоно.
 
Охин: Сэтгэл хөдлөл ихсэх бөгөөд зарим учир шалтгааныг олоход ур ухаан шаардлагатай өдөр. Өөрийгөө ямар үед бодлогогүй алхам хийдгээ мэдэх нь зөв шийдвэр гаргахад туслах болно. Шийдэмгий бус байдал нь таны хайр дурлалын харилцаанд асуудал үүсгэх бөгөөд ойрын хүнээсээ зөвлөгөө авч туршлага судал. Өөрийнхөө хайр дурлалын харилцааг шинэ өнцгөөс харахыг хичээ.
 
Жинлүүр: Хэн нэгний нууц явуулга таныг амжилтын шатаар өгсөхөд багагүй саад болох төлөвтэй байна. Од эрхсийн дэмжлэг сул байгаа тул аль болох өөртөө анхаарах цагийг гаргаарай. Дотоод мөн чанараа олох талаар сайн мэдэхгүй байгаа бол бясалгал хийж, далд ертөнцтэй холбоо тогтоохыг хичээгээрэй. Мөн өөрийн зан авирыг сайн анхаар. Өмнөхөөсөө ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил тань өөрчлөгдөнө.
 
Хилэнц: Ойр дотнын хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлснээр танд ажил амьдралынхаа стресснээс салах, харилцаа холбоогоо хүчтэй болгоход тусална. Хувийн хүсэл эрмэлзэл ба амьдралын эрч хүч нэмэгдэж байна. Өнөөдөр нийтэч хөгжилтэй байх хэрэгтэй. Зөн мэдрэхүй өссөөр байна. Өсөн нэмэгдэж буй эрч хүч болон ажил хэрэгч чанар асуудалд нухацтайгаар хандах, зорилгодоо хүрэх саад тотгорыг даван туулах зэрэгт тусална.
 
Нум: Өөрөө өөртөө баяр баясал аз жаргалыг авчрах зүйлийг хийхэд цаг гарга. Мөн гэр бүлдээ чөлөөт цагаа зориулахад тохиромжтой өдөр. Танд гэртээ ойр дотнын хүмүүсээ цуглуулах хүсэл төрөх болно. Өөрийгөө хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж, өөрийн зочломтгой занг хуваалц. Ямар нэгэн үйл явдлаас болж биеэ хэд хэд хуваах хэрэгтэй мэт санагдана.
 
Матар: Ажил хэргээ хамтрагчдаа бүрэн даатгах хэрэггүй ч гол ажилдаа л анхаарлаа хандуул. Мөн илүү хариуцлагатай байж чадвал та сэтгэл хангалуун байх үр дүн авах болно. Гэр бүлдээ ч гэсэн цаг гаргах боломж гарна. Бусдад анхаарал халамж тавих нь үргэлж таатай сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг бодолц. Эерэг хүсэл тэмүүлэл таны амьдралыг гэрэлтүүлж хайр дурлал, романтик харилцаанд одтой байна.
 
Хумх: Өнөөдөр үйл явдлын өрнөл тийм ч ойлгомжтой байхгүй. Хувийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байх нь ойр дотнын хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Зарим хүмүүст энэ нь санаа зовох асуудал биш байж болох ч анхаарахгүй өнгөрч болохгүй. Таагүй уур амьсгал амжилтад муугаар нөлөөлөх учраас энэ үед аль болох өөдрөг бай.
 
Загас: Амьдралд гарах өөрчлөлт таны эргэн тойронд сайн сайхан бүхэн бүрэлдэн бий болоход эергээр нөлөөлнө. Од эрхсийн ивээлийг ашиглан ойр дотнын найз, хамаатнуудтайгаа уулзах үе. Ингэснээр та удаан хуримтлагдсан гэр бүлийн болон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудаа шийдэж чадна. Харин албан ажлын талаар чухал яриа хэлэлцээ хийх, санал солилцоход тохиромжгүй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21