2026 оны нэгдүгээр сарын 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ сарын эхээр ихэнх үйл явдал сайнаар эргэж магадгүй байна. Сонирхолтой үйл явдалд бэлэн бай. Шинэ найз нөхөдтэй болох нь баяр хөөр авчрах болно. Гадуур гарч, найзуудтайгаа цагийг өнгөрөөж хуучин дурсамжаа сэргээхийг зөвлөж байна. Ганц бие хүмүүс сайхан хайр дурлалтай учрах боломж байна. Олныг хамарсан үйл ажиллагаанд бусадтай нэгдэх нь таны сэтгэл санааг эмчлэх сайн арга байна. Аялал болон гадаад орны соёлтой холбоотой үйл ажиллагаа өсөн нэмэгдэнэ. Хамтран ажиллагсдадаа түрэмгий байдлаар хандах, тааламжгүй үг хэлэх эсвэл удирдлагатайгаа ойлгомжгүй харьцах зэргээс зайлсхий. Ажлаа алдах эсвэл өрсөлдөгч нартаа таатай боломжийг бий болгох зэрэг эрсдэлтэйг сана. Сарын дунд үед өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Тархи толгойгоо байнга цэнэглэх боломжтой ажил хий. Од эрхэс өргөн цар хүрээг хамарсан нийтийн үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой гэж зөвлөж байна. Энэ үед бизнесийн асуудал дээр чухал заалт бүрийг сайн нягталж байж гэрээ хэлэлцээрээ бататга. Бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүү оролц. Гэр орныхоо ажил төрлийг хийж байхад сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Хэлсэн үгнээсээ буцах нь хайртай хүнээ гомдоох шалтгаан болно. Үл ялих тааламжгүй явдал эсвэл урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Сарын сүүл рүү стресс болон дарамт ихсэх хандлагатай байна. Од эрхсийн байрлал тийм таатай биш тул орой үдэш ганцаар явахаас зайлсхий. Таны сэтгэл эмзэг байна. Тооцоотой байж зөн билэг болон бүтээлч чадвараа ашигла. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Хэрвээ танд өр шир байгаа бол аль болох хурдан салахыг бод. Хосуудын дундах хуучирсан харилцаанд асуудал гарна. Аль болох хөгжилтэй байж, хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай.
Үхэр: Энэ сарын эхээр худалдаа наймаа хийхдээ хянуур байж, хууртаж залилуулахаас болгоомжил. Таны эрч хүч суларч байгаа тул халдварт өвчинд амархан өртөж магадгүй. Амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй. Зугаа цэнгэлд оролцохгүй байх нь зөв. Мөнгөө хэт үрэхээс болгоомжилж, тансаг хэрэглээг март. Гэхдээ найз нөхөд эсвэл сонирхол нэгтэй хүмүүстэй зохион байгуулах арга хэмжээнд оролцоход таатай байх болно. Залуу хүмүүс хичээл сурлагадаа анхаарч, тархи толгойгоо сайн цэнэглэ. Ерөнхий мэдлэгийн чиглэлээр сонирхолтой сэдвийг судалж, эрэл хайгуул хийснээр сурах үйл ажиллагаа ахицтай байх болно. Сарын дунд үед ямар нэгэн чухал үйл ажиллагаанд оролцвол хожим үлдэх сайхан дурсамжтай болно. Шинэлэг зүйлийг сурч мэдэх нь оюун санаанд түлхэц өгөх тул сонирхдог зүйлүүд рүүгээ улам тэмүүл. Од эрхсийн зүгээс таатай мэдрэмж ирж танд тус дэм болно. Од эрхсийн нөлөөг ашиглан бясалгалаар хичээллэвэл анхаарал төвлөрүүлэхэд их тустай. Өөрийн зөн совиндоо итгэ. Эцэг эх, ах дүүсийн хүмүүстэйгээ харилцах харилцаанд саад учирч, маргаан үүсэж болзошгүй. Биеийн эрч хүч тань шавхагдаж байгаа бол хангалттай сайн унтаж амарч байгаа эсэхдээ анхаараарай. Сарын сүүл рүү чухал ажил эхлүүлэх гэж байгаа бол гарсан саад бэрхшээлээс болоод сэтгэлээр унаж магадгүй. Сөрөг холбоо нь таны бие махбодын эрч хүчийг багасган, сэтгэл хөдлөлийг ил гаргах болно. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байх боловч хожмоо муудаж болох юм. Багаар хамтран ажиллахыг чармайх нь үр дүнд таатай байх болно. Бусдын төлөө үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахдаа битгий түдгэлз. Эр зориг, эрч хүчээр олныг манлайлж, өөрийгөө удирдах авьяастай гэдгийг харуул. Санхүүгийн асуудлаа хойшлуулалгүй нэн тэргүүнд анхаар. Олныг хамарсан хөл үймээнд автахгүйг хичээ. Бүх зүйл удахгүй ердийн хэм хэмнэлдээ орох болно. Өөрийн давуу талаа ашиглан шийдвэрээ гарга. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхий. Сайн сонголт хийж, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан эд зүйлс худалдан авч чадахаар байна.
Ихэр: Энэ сарын эхээр албан харилцааны нууц алдагдах магадлалтай байгаа бол аюулгүй байдалдаа анхаарч, сонор сэрэмжтэй бай. Гэр бүл болон найз нөхдийн дунд гарсан зөрчилдөөний улмаас сэтгэл тавгүйтэж, аз жаргалгүй байдал үүснэ. Хайртай хүмүүсээ халамжилж, анхаарал хандуулах цаг болсныг од эрхэс анхааруулж байна. Бүтээлч санаа, оюуны чадамжаа ашиглавал сайн уран бүтээлийн хийх, том шалгаруулалтад тэнцэх зэрэгт хамгийн тохиромжтой үе. Од эрхсийн нөлөө таны тэвчээрийг үргэлжлүүлэн сорих ч хүсэл мөрөөдлөө бүрхэгдүүлэх боломж бүү олго. Албан тушаалын төлөө гүйх нь эрч хүчийг дэмий үрэх бөгөөд тийм ч их амжилт олж чадахгүй. Гадаад үзэмж сайхан байх тул өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Хувийн өмч хөрөнгийг тань өсгөж өгч чадах хэн нэгэнтэй харилцаа тогтооно. Сарын дунд үед шинэ өөрчлөлт таны ажил хэрэгт тустай байж, сайхан амьдрах урам өгнө. Хамт олны зүгээс таны тухай таагүй зүйл ярих боловч хов жив хөөцөлдөж, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Хамт инээлдэж хөхрөн, ойр дотно байгаа ч бүрэн итгэхэд хэцүү хүн эргэн тойронд бий болно. Гэр бүлдээ ихэнх цагаа зориул. Хэрвээ таны амар тайван байдлыг алдагдуулж буй мэт санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул. Орон байрандаа цэвэрлэгээ хийснээр илүү үр бүтээлтэй зохион байгуулалтад ороход тусална. Дур булаам хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд амар байх болохоор гадаад үзэмжээ анхаар. Сарын сүүл рүү од эрхсийн эерэг нөлөө ирнэ. Энэ нь танилын хүрээгээ өргөжүүлэхэд тусална. Зарим хүмүүс албан тушаал ахих гэж байгаа мэдээ авах болно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал өндөр байх учраас аливаа төсөл хөтөлбөр үр шимээ өгнө. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, амьдралын боломж бололцоо муу байгаа хүмүүст туслах сайн үйлсэд нэгдэх хүсэл байна. Өөрийн өмнө тулгарсан аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэх нь хэцүү санагдах боловч тэр бүхнээс шинийг сурч мэдэж, өөрийн авьяас чадвараа нээж чадна. Ямар нэг гэмт буруутай үйлдэлд холбогдохоос сэрэмжил. Хууль бус үйл ажиллагаанаас хол бай. Хэт их ачаалал болон эх захгүй мэдээллээс болгоомжил. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол гадаадад сурах талаар сонирхоод үзээрэй. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлэх магадлалтай. Зуурдын учрал, хөнгөмсөг амрагийн харьцаанд орох нь хожим хор хохирлыг авчрах болно.
Мэлхий: Энэ сарын эхээр олон зүйл хийж дуусгахаас илүү үр дүнг чухалд үзэж байх хэрэгтэй. Ойрын хугацаанд хийх ажлаа жагсааж, дараалал гарган цэгцлэх нь таныг зөв чиглүүлж өгнө. Өмнөх буруу хэв маягаараа амьдарч болохгүй. Нэмэлт ажлын ихээхэн ачаалал эрүүл мэндийг тань хохироохоор бол төлөвлөгөөгөө засварлах нь зүйтэй. Орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр олох, өр зээлээ бууруулах гэх мэт өөрчлөлтүүдийг хийх аргаа сайн боловсруулбал оновчтой гарц олдохоор байна. Хэн нэгэн санаандгүй таны эсрэг үйлдэл хийж болох юм. Өөрийн зүгээс хийх хариу үйлдлээ хянаж, бусдын уур хүргэм занг ч тоохгүй өнгөрөөх хэрэгтэй. Найз нөхөртэйгөө холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Энэ сарын дунд үед эрч хүч, урам зоригтой ихтэй байна. Өөрийн төлөвлөсөн зүйлээ босгож чадах чадвар танд байна. Бусад хүмүүстэй шашин шүтлэг болон улс төрийн үзэл бодлоос болж маргалдаж, мэтгэлцэх хэрэггүй. Од эрхсийн нөлөө хэцүү ажлыг бусадтай хамтран шийдэх боломж олгоно. Хайртай хүнтэйгээ хамт байх нь таныг буулт хийхийг шаардах болно. Уран бүтээлч хүмүүсийн бүтээн туурвих мэдрэмж нэмэгдэнэ. Уйтгартай амьдралын хэм маягийг өөрчлөх, сэтгэл татам хэн нэгэнтэй уулзах магадлалтай. Сарын сүүл рүү хөндлөнгийн нөлөөлөл чухал ажил хэрэг, уулзалтад саад болж мэднэ. Бусдын дам нөлөөнөөс болж та ажилдаа төвлөрөх, тайвшрахад хэцүү байх болно. Энэ үед ажил хэргийн найзууд болон улс төрийн хүрээлэл чухал тус үзүүлнэ. Санамсаргүй байдлаар санхүүдээ цохилт болох шийдвэрийг гаргахаас зайлсхий. Тийм ч эелдэг зантай биш хүмүүстэй ажиллахаас өөр аргагүй болбол аль болох тайван байх хэрэгтэй. Зарим хүмүүс таны эсрэг санаанд оромгүй үйлдэл хийсэн ч тэвчээртэй байхыг хичээ. Зарим хүмүүс өөр газар луу нүүх эсвэл найзалж нөхөрлөх хэн нэгнийг хайж байж болох юм. Ашиг сонирхол нэгтэй бүлэгт нэгдэх эсвэл сайхан дурсамжтай холбоотой газруудад очвол урам зоригийг чинь сэргээх боломжтой.
Арслан: Энэ сарын эхээр бүтээлч байдал өргөжин тэлэх тул ажил хэргээ аль болох өвөрмөц арга барилаар үр дүнтэй явуул. Асуудлыг хойш тавилгүй, шаргуу чанарыг ашиглах үед хангалттай магтаал сайшаал сонсоно. Олны анхаарлын төвд байх болно. Од эрхсийн нөлөө зорилгодоо үнэнч байдлыг нэмэгдүүлнэ. Зарим шийдвэрийг гарах эсэхийг таны далд ухамсар мэдрэмж хэлж өгөх болно. Сургалтад суух, дадлага хийх зэргээр өөрийнхөө чадварыг нэмэгдүүл. Бизнесийн үйл ажиллагаа саад бэрхшээлтэй тулгарч магадгүй. Албан бичиг баримттай холбоотой буруу ойлголцлоос сэрэмжлэх нь чухал. Бусдыг шүүмжлэх болон албан тушаалд өрсөлдөх зэрэгт болгоомжтой ханд. Ямар нэгэн цуу яриа, хов жив гарсан ч бүү анхаар. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон хөрөнгө оруулалтын үр ашгаа хуваарилах бол түр хугацаанд хойшлуулсан нь дээр. Санхүүгийн асуудал сайн төвлөрөл шаардана. Сарын дунд үед гаргасан хуваариа сайн шалгахгүй бол ямар нэгэн уулзалт, хэлэлцээрийг мартах эсвэл хоцрох магадлалтай. Од эрхсийн дохиог сайн анзаарч хар. Та илүү бүтээлч байж чадвал авьяас чадвараа илэрхийлэх боломж гарна. Зөв мэдрэмж таныг эрч хүчтэй болгоно. Бүтээлч санаа нь ивээн тэтгэгчдээс нааштай үнэлгээ авах бөгөөд танд алтан боломж гарч ирнэ. Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтрах ажлаа хэцүү үүрэг хариуцлага бус хөгжилтэй цаг үе гэж хүлээн ав. Хүндтэй зочин хүлээж авахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ хийх цаг болсон байна. Найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх сайхан байна. Сарын сүүл рүү зохион байгуулалтын арга хэмжээ авахгүй бол үйл ажиллагаатай холбоотой хүндрэл тохиож болзошгүй. Залуу хүмүүс хөнгөн зугаанаас болж алдах магадлалтай тул хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга анхаар. Од эрхсийн зүгээс өөрчлөлт хийх болон зөв амьдралын дэглэм сахихыг сануулж байна. Хувийн амьдрал дахь үүрэг хариуцлагаа нухацтай бодоход тохиромжтой. Цахим сүлжээгээр дамжуулан хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх нь таныг төөрөгдөл, хууран мэхлэх байдалд оруулж болзошгүйг анхаар. Гэр орондоо хэрэгцээтэй эд хогшил худалдан авах нь танд амьдралын сайн сайхан байдлыг мэдрэх мэдрэмжийг өгнө.
Охин: Энэ сарын эхэн үед шинэ найзуудтай болох, сонирхлынхоо дагуу ямар нэг нэг олон нийтийн ажилд оролцоход таатай үе. Зарим хүмүүс сайн дурын ажил, хүмүүнлэгийн үйлст оролцохыг хүснэ. Чухал гэрээ хэлэлцээрт тохиромжтой үе. од эрхсийн хандлага өөрийгөө илэрхийлэхдээ уян хатан байхад туслах тул харилцааг дээд зэргээр тогтооно. Зарим хүмүүс өнгөрсөн жилд хийсэн ажлынхаа үр шимийг амсана. Үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол нэлээд судалгаатай байх хэрэгтэй болно. Эрүүл мэндээ хэвийн байгаа эсэхийг шалга. Үнэтэй эм бэлдмэл хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчид хандаарай. Сарын дунд үед зөрчил маргааны үед дийлэх гэж хичээх хэрэггүй. Өөрийн хошин шогийн мэдрэмжээ нээлттэй байлга. Хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр цаг үеэ олбол удахгүй ашиг авчирна. Өрсөлдөөн ихтэй салбар танд урам зориг өгнө. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн зөвлөгөө өгөх хүн олж чадвал санаа зовоосон асуудлаа даван туулж чадна. Танд атаархдаг хэн нэгэн замд тань хөндөлсөн гарч ирэх магадлалтай. Өөрийн үнэ цэнтэй зүйлийг хамгаалахад хэзээд бэлэн байгаарай. Сарын сүүл рүү од эрхсийн нөлөө таны оюун санаанаас илүү зөн мэдрэмжийг дэмжиж буйг санаарай. Ажил ихтэй байх бөгөөд элдэв зар сурталчилгааны саналуудаас болж сэтгэл санаа хоёрдож магадгүй. Сонголт хийх шаардлага улам нэмэгдэнэ. Бусдын сайхан үгэнд хууртах эрсдэл байна. Өр зээлийн тооцоонууд тань шаардлага хангахгүй байгаа бол сайн мэргэжилтэнд итгэх хэрэгтэй бололтой. Од эрхэс уйтгартай, тайван бус уур амьсгал илгээж байна. Төлөвлөгөөгөө эргэн харж хөрөнгө оруулалт үр дүнгүй байвал өөрчил. Хэн нэгэнд хэлэлгүй төлөвлөгөө өөрчлөх бол санаа зоволтгүй өөрийнхөө чиг шугамыг барь. Хамт олны дунд итгэлцэл чухал. Хардах, сэжиглэх зан гаргахаас болгоомжилж, дотоод бодлоо тэр бүр ил илэрхийлэх хэрэггүй. Санхүүгийн хяналт зарцуулалтаа ил тод болго. Зарим үед гадна үзэмж болон биеийн байдал сайн байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Өөрийн сайн сайхны төлөө анхаарахаас чухал зүйл гэж байхгүй л болов уу.
Жинлүүр: Энэ сарын эхээр од эрхсийн дэмжлэг сул байгаа тул аль болох өөртөө анхаарах цагийг гаргаарай. Арилжаа наймааны ажилд тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Бие махбодын боломжид ахадсан эрсдэлтэй ажил хийлгүй, болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцвол ажил мэргэжил, албан тушаалын хувьд өсөн дэвших сонирхолтой хүн амжилт олох боломж гарна. Хууль бус зүйлээс аль болох зайгаа барьж, өөрийгөө хүнд байдалд хутгалдуулахаас зайлсхий. Дуусгаагүй ажил, биелүүлээгүй үүрэг даалгавартай холбоотой асуудал үүсэж мэднэ. Сарын дунд үед чухал мэдээ ирэх магадлалтай. Энэ нь танд шинэ сонголт хэрэгтэй болсон гэх дохио байх бололтой. Үнэ ханшийн хэт хэлбэлзлээс болж их мөнгөөр аз турших хүсэл нэмэгдэх бололтой. Аз сорьсон хөрөнгө оруулалт хийх нь одоо ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү эрсдэлтэй байж болно. Уран бүтээлч хүмүүсийг од эрхэс ивээж байна. Хэрвээ хайрын харилцаагаа нэлээд асуудалд орсон гэж үзэж байвал нухацтай хандан, зөв шийдвэр гарга. Сарын сүүл рүү олон сайхан үйл явдал тохиолдоно. Хир их идэвхтэй байна төдий чинээ бусадтай харьцаа холбоо тогтоох нь хурдан байх болно. Ингэснээр танилын хүрээ тэлж ашигтай үйлчлүүлэгч, шинэ саналыг олж авч чадна. Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх болон оюун ухаан хөгжүүлэх тохиромжтой үе гэж од эрхэс зөвлөж байна. Эрч хүч их хэмжээгээр өснө. Гэр бүлдээ илүү цаг гарга. Хүүхдийн хүмүүжил сайн байх нь танд баяр баясгалан авч ирнэ. Ажил дээрээ алдаа гаргах, даргаасаа зэмлэл хүртэх зэрэг нь хувийн амьдралд асуудал үүсгэх ёсгүй. Зөн совингоо дагаж чадсанаар та асуудлаа зөв шийдэж чадна.
Хилэнц: Энэ сарын эхээр гүйцэтгэж амжаагүй ажил хэрэг, төлөөгүй өр зээл урагшлах замд саад болно. Ажлын хамтрагч нар араар хор хутгаж мэднэ. Санаа зовж, стресстэхгүйгээр онцгүй хүн, сөрөг энергитэй газраас хол байхыг хичээ. Энэ үе од эрхсийн нөлөөгөөр хамаатан садан найз нөхөдтэйгөө харьцахад таатай байна. Сэтгэл татам, дур булаам байдал бусдын анхаарлыг татна. Ажлын үр дүнд гарах амжилтыг хамт олонтойгоо тэмдэглэх нь таныг сэтгэл хангалуун болгож чадна. Хөрөнгө мөнгө, эдийн засаг санхүүгийн байдалдаа илүү анхаарал хандуулах үе. Боломж гарвал албан тушаал ахих тал дээр бодит алхам хийх нь зүйтэй. Бусдад хэт итгэснээс гарсан алдааг засах гэж нэлээд урт хугацаа болох магадлалтай. Хэт их ачаалал бүү ав. Хууль бүү зөрч. Сарын дунд үед ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал байна. Цаг хугацааны боломж байвал өмнө нь хойшлуулсан ажлаа үргэлжлүүл. Ойр дотнын хүмүүс таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүл. Мөн гэр бүлд байгаа шийдэх ёстой асуудлыг хойшлуулж хэрэггүй. Ойр дотнын хүнээсээ тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Тэмдэглэлт үйл явдал болбол найз нөхдөө гэртээ урьж сайхан хоол ундаагаар дайлж зугаацах, тэдэнд бэлэг өгөх талаар төлөвлө. Сарын сүүл рүү од эрхсийн зүгээс мөнгө санхүүгийн тал дээр холимог нөлөөлөл үзүүлэх болно. Мөнгө зээлэх эсвэл эд хөрөнгөө бусдад хэрэглүүлэхээс татгалз. Гэхдээ өрөвч зантай хүмүүс тусламж, дэмжлэг хэрэгтэй болсон хүнд гараа сунгахад хэзээд бэлэн байх бололтой. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд бусдыг өөртөө татах чадвар өндөр байх тул ирээдүйтэй үйл ажиллагааг санаачил. Бизнес эрхлэгч нарын хуулийн байгууллагатай холбоотой ажил хэрэг амжилттай байна. Сурагч оюутан хүмүүс шинэ мэргэжил эзэмших боломжоо өсгөх таатай үе. Амрах завгүй ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэндэд асуудал гарч магадгүй. Эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн эмчид хандах нь зөв байна. Том хэмжээний худалдан авалт хийх нь гэр бүлийн амгалан тайван байдлыг бусниулна. Үнэтэй эд зүйл худалдан авахаас зайлсхий.
Нум: Энэ сарын эхээр бусдын ашиг хонжоо харсан үйлд хууртах хэрэггүй. Зан ааш тогтворгүй байх үед чухал биш зүйлд анхаарлаа бүү хандуул. Хов жив болон гунигтай бодлоос зайлсхий. Хэрэглээгээ хэтрүүлэн мөнгө их үрэх нь зарим асуудлын шалтгаан болно. Ажил хэргээ урагшлах боломж олохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гарга. Бизнесийн гэрээ хэлэлцээрийг шийдэх гэж яаралгүй цагийг амар тайван өнгөрөөгөөрэй. Алс газар томилолтоор явах боломжийг сайн ашигла. Томоохон худалдааны гэрээ байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад таатай. Гэхдээ бүхнийг хуулийн дагуу хий. Сарын дунд үед ч чухал гэрээ хэлэлцээр байгуулж чадвал амжилт олно. Хэрэв та шинэ зүйл туршиж үзэхэд бэлэн байгаа бол энэ нь шинэ харилцаа тогтоох, амьдралын хэв маягийг дээшлүүлэх зэрэгт туслах болно. Зарим хүмүүс таалагдахгүй байсан ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Хэрэв олон нийтийн арга хэмжээ нэн шаардлагагүй бол гэр бүлийнхэн болон хамгийн хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх боломж гарга. Цагийг аль болох тайван амарч өнгөрөөхийг хичээ. Үр хүүхдийнхээ төлөө илүү ачаа үүрч, тэдний сурлага хүмүүжилд сайн анхаар. Сарын сүүл рүү од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Чухал байсан зүйл өмнөх шигээ ач холбогдолтой байхаа болино. Орлого багатай байгаа хүмүүсийн хувьд үнэтэй эд хогшил худалдаж авах хүслээ зүгээр л мартаж орхи. Хууль шүүхтэй холбоотой асуудлууд танд нааштайгаар шийдэгдэнэ. Олон түмэнд алдартай хүмүүс дэмжлэгийн хүрээллээ улам өргөжүүлж, нэр хүндээ өсгөж чадна. Гэхдээ олны нүдэнд үргэлж ил явдаг хүмүүс байнга өөлж өөнтөглүүлэх болно. Боломжтой бол сайн үйлсэд чадах чинээгээрээ туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань сэргээх болно. Хуурмаг мэдээлэлд автахаас болгоомжил. Спортын болон биеийн хүчний тэмцээн уралдаанд оролцох нэмэлт эрч хүчээ дүрэлзүүлэх сайн талтайгаас гадна таныг асуудлаас жаахан ч гэсэн холдуулна.
Матар: Энэ сарын эхээр од эрхсийн ивээлээр бодол санаагаа ажил болговол хүч чадал, боломжоор дүүрэн байна. Зарим хүмүүс өөрийн салбараас магтаал сайшаал хүлээж олонд танигдах ба эд баялаг ирнэ. Зөв явж байгаа үйл ажиллагааг хадгалахыг хүсвэл хурдан хугацаанд маневр хийх шаардлага гарна. Хууль шүүхийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа бол хангалттай няцаалт хийхэд бүрэн төгс бэлдсэн байх нь чухал. Зарим харилцааны жинхэнэ бодит дүр төрх харагдах тул аль болох өөрийгөө хянахыг хичээгээрэй. Хэтэрхий хянуур зан эсвэл хэт итгэмтгий гэнэн байдал хувийн амьдралд тань таагүй уур амьсгалыг авч ирж болзошгүй. Сарын дунд үед шинэ үйл хэрэг, шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна. Аялал зугаалгаар явж, танилын хүрээгээ тэлэн, их зүйлсийг сурч мэдэх боломжтой. Орчин үеийн техник технологитой харьцах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага дарамт мэт санагдана. Өөрийгөө өөрчлөн шинэчлэх, алдаа дутагдлаа засах зэрэгт таатай байна. Сарын сүүл рүү ажил төрлийн арга барил эсвэл удаан хугацааны турш дагаж мөрдөж ирсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахуйц ямар нэгэн үйл явдал болох төлөвтэй. Их хичээсэн ч авьяас чадвараа бүрэн дүүрэн харуулж чадахгүй бололтой. Хэн нэгэн танд нөлөөлж, гэнэтийн шийдвэр гаргуулахаас зайлсхий. Од эрхсийн нөлөө аливаа юмны хэм хэмжээг хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Ажлын ачааллаас болж уурлаж бухимдах хэрэггүй. Эрүүл мэндээ анхаарахгүй бол хожим нь харамсах байдал үүснэ. Нэмэлт орлого олох боломж гарснаар таны мөнгө санхүүгийн байдал сайжрах тул амьдралын хэв маягт өөрчлөлт орно. Өөрийн бизнесээ эхлүүлэх боломж гарахаас гадна, дургүй ажилдаа хэт зүтгэх шаардлагагүй болно.
Хумх: Энэ сарын эхээр чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Харилцаа холбоонд доголдол үүсэж болзошгүй байна. Асуудлыг өөрийн талд шийдэх гэж яарах хэрэггүй. Аливаа хөрөнгө оруулалт болон төлбөр тооцоог хийхдээ санхүүгийн боломжоо сайн тооцож үз. Аяллаар явах хүмүүс очсон газарт үүсэж мэдэх бүхий л нөхцөл байдалд бэлэн байхыг хичээ. Нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, хүмүүстэй уулзаж, бусадтай танилцах нь танд таалагдана. Амьдралын буруу зуршил, дэглэмээ өөрчлөхөөр шийдсэн бол нухацтай бодож үзээрэй. Сарын дунд үед ямар нэг гэнэтийн шийдвэр зарим хүмүүсийг өөрөөсөө нүүрээ буруулахад хүргэж болзошгүй. Ихэнх асуудлыг шийдэж чадах ч зарим үед нөхцөл байдал харилцан адилгүй байх болно. Өөрийнхөө ур чадваруудын аль нь бүтэмжтэй сайн байна, мөн аль нь ажилд тань таарахгүй байна гэдгийг мэдэж аваарай. Ажлын ачаалал дунд та бие сэтгэлээр ядрах тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Хүнд хэцүү асуудлуудад тэвчээртэй хандаж чадвал аяндаа шийдэгдэх болно. Сарын сүүл рүү ч эрүүл мэндээ онцгой анхаар. Гадаа тогтвортой дулаараагүй байгаа тул хувцсаа тохируулж өмсөөрэй. Эрүүл мэндээ хамгаал. Өөдрөг амьдрахын тулд эрүүл хоол хүнс хэрэглэ. Чухал шийдвэр гаргахад сэтгэл санаа хоёрдож магадгүй. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой зарлагыг гаргаж байх хэрэгтэй. Дэмжлэг тусламж авсан хэн нэгэн итгэлийг тань хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Мэргэжлийн бус хандлага хөгжиж дэвшихэд саад болдог гэдгийг сана. Шинэ түншийн зүгээс таагүй үйлдэл гаргах үед бизнес явуулахад тийм ч таатай биш байж мэднэ. Итгэмтгий хүмүүс залилагдах магадлал их байна. Хэрвээ та гэнэтийн тохиолдолд бэлэн байвал сайн сонголт хийх болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоос илүүтэйгээр санаа нийлдэг хэдэн хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөхийг та илүүд үзнэ. Аливаа асуудлыг ажиглах эсвэл оролцох эсэхээ мэдэхийн тулд мэдрэмжтэй ханд. Харилцаатай холбоотой асуудал босож ирнэ. Гэвч таны ур ухаан бүгдийг нэг дор шийдэхэд тусална. Хэн нэгний буруутай үйлдлийг өөчлөх шалтгаан болгох гэх хэрэггүй. Хүнд туслах оновчтой үеийг олж харж тусламжийн гараа сунга. Завтай байвал үр хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг хийхэд зааж сурга.
Загас: Энэ сарын эхээр эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажилладаг хүмүүсийн эрч хүч дээшлэх тул энэ цаг үеийг сайн ашигла. Зарим дарамт шахалтад шантралгүй урдах ажилдаа л анхаарлаа хандуул. Түншийн эсвэл дарга удирдлагын далд төлөвлөгөө нь таныг хорлож болзошгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд шийдэх шаардлага гарна. Өрсөлдөөн ихтэй үед түргэн амжилтад хүрдэг цаг ард үлдсэн гэдгийг өөртөө сануул. Үр дүнгээ сайн тооцож, хүлээцтэй ажиллах цаг болсон байна. Өөрийн төлөвлөгөө бодлыг өөртөө л хадгал. Үгүй бол бусдаас хамаарсан байдалд орж мэднэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал санааг тань зовоохоор болж мэднэ. Юу мэдэрч байгаагаа мэргэжлийн эмчтэй илэн далангүй ярилц. Сарын дунд үед ажлын зохион байгуулалт тань асуудалтай санагдвал хэрэгтэй өөрчлөлтийг яаралтай эхлүүлэхийг зөвлөе. Бодож бясалгах, уран бүтээл туурвих зэрэгт таатай үе. Нийгмийн харилцаанд орох итгэл нэмэгдэж, шинэ хүмүүстэй танилцах боломжтой болно. Гэр орны хойшлуулж болшгүй ажилд анхаарлаа хандуулаарай. Нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээвэл та ойр дотнын хүмүүсээ өөрийн талд оруулж чадах болно. Сарын сүүл рүү бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах бол танд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Алс газар явахыг хүсэх бөгөөд та аян замд гарахад бэлэн байгаа эсэхээ шалга. Өөрийн эрч хүчийг дэмий зүйлд зарцуулалгүй, үр дүн гарах магадлал ихтэй ажилдаа илүү анхаар. Харин хэт өндөр шаардлага өөртөө ч, бусдад ч бүү тавь. Өөрийн давуу тал үүсгэх хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Дарга, эрх мэдэлтнүүдтэй анхааралтай харилцах хэрэгтэй. Сайн үйлсийн аянд оролцох бол гайхалтай үр дүнг мэдрэх болно. Зарим хүмүүс гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал албан тушаал дэвшинэ. Ганц бие хүмүүс хайр дурлалаа чин сэтгэлээсээ хайна. Дур сонирхол өндөр байх ч одоогийн үүсэх харилцаанд сэтгэлзүйн төвөгтэй байдлууд илэрч мэднэ.
АДМИН







Нийгэм








