Dark Light
Нийгэм | 2026-01-01

ОХИН: ХОЛБОО БАРИХГҮЙ УДСАН НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын амтыг мэдэрч, бие сэтгэлийн алжаалаа тайлах өдөр. Ихэнх үйл явдал сайнаар эргэж магадгүй байна. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлаа шийдэх алхам хий. Чин сэтгэлээсээ ярилцаж, бие биеэ ойлгох хэрэгтэй үе. Ойр дотнынхондоо өөрийгөө ойлгуулах боломжийг бүү алд.
 
Үхэр: Олдсон боломжоо ашиглахгүй бол дахин олж авахад хүнд байх болно. Гэхдээ горьдлого тасарсан байдлаас ч үр бүтээлтэй, эерэг арга замыг хайж олох боломж байсаар байна. Чухал уулзалт төлөвлөж байгаа бол гарч мэдэх асуудлыг урьдчилан тооцох хэрэгтэй. Тулгарсан асуудалд ухаалаг хандахгүй бол эвгүй байдалд орно. Худалдаа наймаа хийхдээ хянуур байж, хууртаж залилуулахаас болгоомжил. Сэтгэл санаа тогтворгүй байх боловч санхүүгийн байдал тань дээшилнэ.
 
Ихэр: Өнөөдөр санаа бодлоо аль болох эерэг байлга. Юу ч тохиолдож байсан та бүх зүйлийг гэрэлтэй талаас нь харахыг хичээ. Албан харилцааны нууц алдагдах магадлалтай байгаа бол аюулгүй байдалдаа анхаарч, сонор сэрэмжтэй бай. Бусадтай ярилцахын өмнө сайн бодож, үг хэлээ цэгнэх шаардлагатай. Урьд нь харьцдаггүй байсан хүмүүс ч таныг сонирхох бололтой. Энэ цаг үеийн хуурмаг өнгө төрх тул бүү гайхаарай.
 
Мэлхий: Энэ өдөр тухайн цаг үеийн нөхцөл байдалд тохирсон ажил тань хэрэгжиж эхэлнэ. Өнгөрч буй онд урагшлахгүй байсан төсөл одоо л хэрэгжихэд бэлэн болох бололтой. Ажил хэргийн зарим төсөл таны сэтгэлийг хөдөлгөх болно. Гэхдээ нөөц бололцоо тарамдахаас сэргийл. Багаар ажиллаж, сайтар бэлтгэсэн төлөвлөгөө дээрээ тулгуурла. Зардал хэт өсвөл санхүүжилт зогсох магадлал байна.
Арслан: Тэсвэр хатуужил, ур чадвар шалгасан учрал тохиох болно. Таны төсөөлөн бодох чадвар дээшилж байна. Мөн бүтээлч байдал өргөжин тэлж байгаа тул ажил хэргээ аль болох өвөрмөц арга барилаар үр дүнтэй явуул. Хүлээсэн үүрэг даалгавраа аль болох бодит амьдралд үр ашигтай хэрэгжүүл. Аливаад чин сэтгэлээсээ хандан, уйгагүй байх нь тохиолдсон саадыг давж, амжилтад хүрэхэд тусална.
 
Охин: Холбоо барихгүй удсан найз нөхөдтэйгөө уулз. Таны мартамхай зан бусад хүмүүст сөргөөр нөлөөлж асуудал үүсгэх бололтой. Хамтран ажиллагчийн тань чадвар танд хангалттай бус санагдах хэдий ч энэ талаар гомдоллох хэрэггүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь ирээдүйн ажилд тань туслах хүмүүстэй уулзах боломжийг олгоно.
 
Жинлүүр: Энэ өдөр өөрийн үзэл бодолд дүгнэлт хийж, сайтар бодож үзэхийг зөвлөе. Сэтгэл дотроо байсан асуудлаа ойр дотнын хүндээ ил гаргаснаар зарим талаар эрх чөлөөг мэдэрнэ. Өнөөдөр зөвхөн хийж дадсан зүйлээрээ оролдох нь өлзийтэй. Арилжаа наймааны ажилд тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Ардаа чирэгдэл үүсгэх үйлдэл хийхгүй байхыг хичээ.
 
Хилэнц: Гүйцэтгэж амжаагүй ажил хэрэг, төлөөгүй өр зээл урагшлах замд саад болно. Шаргуу хөдөлмөрч байвал аз жаргалтай өдөр ойртсоор байх болно. Ажлын хамтрагч нар араар хор хутгаж мэднэ. Санаа зовж, стресстэхгүйгээр онцгүй хүн, сөрөг энергитэй газраас хол байхыг хичээ. Бусдад үлгэр дуурайлал болохуйцаар биеэ барь. Өөрийгөө хянаж сурах цаг үе.
 
Нум: Өмнөх тогтоогдсон харилцаа холбоонууд ерөнхийдөө тогтвортой байна. Ямар ч нөхцөлд гэр бүлийн хариуцлагыг хамгийн эхэнд тавина. Жинхэнэ хайраа олсон бол итгэл хамгийн чухал. Бусдын ашиг хонжоо харсан үйлд хууртах хэрэггүй. Найз нөхдийн холбоо амьдралын чухал хэсэгт тооцогдоно. Гэр бүл болон нөхөрлөлийн харилцаандаа сайхан дурсамж үлдээх цаг хугацааг гарга.
 
Матар: Өнөөдөр өөрийн олон авьяас чадварыг нээж илрүүлэх болно. Од эрхсийн ивээлээр бодол санаагаа ажил болговол хүч чадал, боломжоор дүүрэн байна. Зарим хүмүүс өөрийн салбараас магтаал сайшаал хүлээж олонд танигдах ба эд баялаг ирнэ. Ухаалаг хандлага өнөөдөр таны мөнгө болон цагийг хэмнэнэ. Бизнес болон ажил хэрэгтээ сэтгэл хангалуун байх нь сайн цалин авчирна.
 
Хумх: Шинэ сар эхэлж буй ч алхаагаа удаашруул. Ялихгүй будилаан үймээнээс болоод аливаа зүйлийг хэчнээн хийх гэж зүтгэвч тийм ч үр дүнтэй байдалд хүргэхгүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Зөвхөн сайн уншиж ойлгож чаддаг бичиг баримтад л гарын үсэг зурж болно. Энэ үед хийх ажил хэрэг, гэрээ хэлэлцээрт нөхөрсөг байдал итгэл дагуулж ирнэ. Таны алдар нэр өсөх тул танил, найз нөхөд түншүүдийгээ баярлуул.
 
Загас: Оны эхний өдрүүдийг хөгжилдөн өнгөрөөх нь хэдий танд зугаатай ч удахгүй зорилгоо биелүүлэхийн тулд гол шугамаа яаж олж авах вэ гэсэн бодол толгой гашилгах болно. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт ажилладаг хүмүүсийн эрч хүч дээшлэх тул энэ цаг үеийг сайн ашигла. Дур сонирхол таныг сэргээх боловч чухал харилцаа холбоондоо бодол санаагаа төвлөрүүлэхгүй орхих магадлалтай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21