Dark Light
Нийгэм | 2026-01-01

Н.УЧРАЛ: 10 ГАРУЙ ШАТ ДАМЖЛАГА, БИЧИГ ЦААС, ДҮРЭМ ЖУРМЫГ ЦУЦАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын дарга Н.Учрал нарны илчээр тог дулаанаа бүрэн шийдсэн Б.Ууганжаргалынд зочилжээ. Тэрбээр "Шинэ оны эхний өдөр алтан нарны илчээр тог дулаанаа бүрэн шийдсэн Б.Ууганжаргалынд зочиллоо. Тэрээр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, нарны хавтангаар тог, дулааны асуудлаа бүрэн шийджээ. Өдөр бүр түлшинд оочерлохгүй. Орой бүр “нүүрс дуусчих вий” гэж санаа зовохгүй амьдарч байна. Энэ бол түүний иргэнийхээ хувьд утааны эсрэг оруулж буй бодит хувь нэмэр юм.
УИХ-аас Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталсан.
Энэ тогтоолын хүрээнд Эрчим хүчний яам Г.Ууганжаргалыг нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж орлого олох "Нийлүүлэгч" болголоо. Энэ жишгээр нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн 68 айлын эрх маргааш нээгдэнэ. Гэр хороололд амьдардаг гээд хүүхэд, эмээ өвөө, хэн нэгэн өглөө бүр нүүрс хүлээж,
шөнө бүр утаа манаж амьдрах ёсгүй.
Алтан нар байна.
Алтан нарны илч байна.
Тэгэхээр эрчим хүч байна.
"ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд айл, өрх хэрэглээндээ нарны эрчим хүч авахад шаарддаг 14 шат дамжлага, 1 жилийн хүлээлт, бичиг цаас, журмын хүнд суртлыг цуцалж байна. 10 гаруй шат дамжлага, бичиг цаас, дүрэм журмыг цуцална. Алтан нар илчээ хэн нэгнээс харамлаагүй байхад бид түүнийг нь журамлаж, зөвшөөрөл болгож, бичиг цаас нэхэж хэрхэвч болохгүй. Цаашлаад нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт нэг сарын дотор ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэхээр боллоо. Үр дүнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэд сэргээгдэх эрчим хүчний шийдэл авах явцыг бүрэн хялбаршуулсан нэг цонхны үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Иргэдэд хялбар, дарамтгүй санхүүжилтийн шийдэл нэвтрүүлэхэд арилжааны банк, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. 
Утааг журам засахгүй.
Утааг шийдэл бууруулна" гэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21