Dark Light
Нийгэм | 2026-01-01

ЕС АЖЛАА ХИЙЖ БУЙ ИРГЭДТЭЙ УТСААР ХОЛБОГДОЖ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оныг үдэж, 2026 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улс орон даяар ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй багш, эмч, онцгой байдал, төрийн захиргааны байгууллагын алба хаагчид, цэрэг, цагдаа, хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн, мөн үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй утсаар холбогдож, талархал илэрхийлж, санал бодлыг нь сонслоо.
Ерөнхий сайдын гэнэтийн байдлаар хийсэн дуудлагуудаас цөөн тохиолдлыг төлөөлөл болгож байна.
Б.Бат-Эрдэнэ: Сэлэнгэ аймгийн ой, хээрийн түймэртэй тэмцэх ажиллагаанд олон сар тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн, Онцгой байдлын албаны алба хаагч.
Ц.Сүрэнжаргал: Өмнөговь аймгийн Ноён сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, 25 жилийн туршлагатай. Алслагдсан, уул уурхай дагасан бүсийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж буй.
Т.Энхтөр: “Мэргэн Тур” ХХК-ийн захирал, 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгож, татвар төлж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч.
Б.Золзаяа:Бага боловсролын багш, олон жил анги удирдан ажиллаж, хүүхдийн суурь боловсролд хувь нэмэр оруулж ирсэн.
Шинэ оны эхний өдөр Монголын төр, улс орныхоо төлөө хариуцлагатайгаар үүрэг гүйцэтгэж буй иргэн бүрд шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг байхыг ерөөж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21